
Жижиг өрөөг том харагдуулах 20 арга
Арга №1. ХӨШИГНИЙ ЗӨВ СОНГОЛТ
Хөшигөө сонгохдоо хананы өнгө дагуу байх ёстой. Өнгө дагуу хөшиг сонгох нь өрөөг илүү уужим харагдуулдаг. Хүнд биш хөвөн даавуун, хөнгөн материалтай хөшиг сонгох нь зөв юм.
Арга №2. БАЙГАЛИЙН ГЭРЛИЙГ ИЛҮҮ ИХ ТУСГАХ
Цонхны тавцанг ямар нэгэн тавиур мэтээр бүү хэрэглэ. Цэцэг тавихаас татгалз. Цонхны шил үргэлж цэвэр байх хэрэгтэй. Учир нь байгалийн гэрэл гэрт чөлөөтэй нэвтрэх боломжоор хангах.
Арга №3. ХӨЛТЭЙ ТАВИЛГА.
Буйдан, ширээ, сандал гээд тавилгууд шууд шалтай наалдсан биш хөлтэй байвал илүү эмх цэгцтэй, зайтай харагддаг.
Арга №4. ГЭРИЙН ЭМХ ЦЭГЦ
Гутал, хувцас, ном, сав суулга гээд бүх эд зүйлсээ өөрсдийнх нь байранд, шкафанд байрлана. Гэрт илүү чимэглэл, дэр, сувенир зэрэгээ ухаалгаар сонгохгүй бол буруу сонголт хийсэн тохиолдолд эсэргээрээ гэрийг замбараагүй, ундуй, сундуй харагдуулдаг тал бий.
Арга №5. ТӨВИЙГ САХИСАН ӨНГӨ.
Зөөлөн, гэгээлэг өнгийн хана бол таны сонголт. Зөөлөн, дулаахан, гэгээлэг өнгийг ерөнхий фон өнгөөр сонгоорой. Өөрөөр хэлбэл хана, тааз, шал, том хэмжээний тавилгуудыг зөөлөн, дулаахан, гэгээлэг өнгөөр сонгох нь өрөөг илүү өргө, том харагдуулдаг.
Арга №6. ОЁДОЛЧИНТОЙ ХАМТАР
Оёдлын газар, өөрт таалагдсан материалаараа хөшиг, бүтээлэг, дэрний уут зэргийг сонгон оёулахаас айх хэрэггүй. Учир нь ижил өнгийн зүйлсүүд нь орчныг илүү өргөн харагдуулдаг.
Арга №7. ОЛОН ҮЙЛДЭЛТ УХААЛАГ ТАВИЛГА
Олон үйлдэлт, ухаалаг тавилга сонгоорой. Ор болдог буйдан, сунадаг ширээ, ширээнийй доор саад болохгүйгээр хураагддаг тумбочка г.м. Ийм олон үйлдэлт, ухаалаг тавилгууд нь өрөөний зай талбайг хэмнэхээс гадна эмх цэгцтэй харагдана.
Арга №8. ТОЛИЙГ ЗӨВ АШИГЛАХ
Цонхонд эсрэгцүүлэн тавьсан толь нь өрөөг илүү саруулхан харагдуулдаг. Мөн шкафны хаалга, үүдний өрөөний шкафны үүд зэрэгт толь хадаж өгөх нь зөв санаа юм.
Арга №9. ТАВИЛГЫН СОНГОЛТЫГ ЗӨВ ХИЙХ
Хэт том, нүсэр тавилгууд нь өрөөг илүү дүүргэнэ. Тиймээс том булангийн буйдан сонгосон бол бусад тавилгууд нь жижиг, хананы дагуу өнгөтэй гэх мэтээр сонгоорой.
Арга №10. ТААЗНААС ХАНА ХҮРТЭЛ
Маш энгийн хэрнээ шилдэг арга. Жишээлбэл та номын тавиур хийхээр болвол хананаас тааз хүртэл битүү хийвэл өрөө маш том мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Арга №11. ХӨШИГ БАЙРЛУУЛАЛТ
Хөшиг тогтоогчийг аль болох тааз руу ойрхон байрлуулах. Харин хөшигийг шалнаас үл ялиг зайтай байхаар байрлуулвал өрөө илүү тансаг бас өндөр таазтай харагддаг.
Арга №12. ЦЭГЦТЭЙ ТАВИУРУУД
Тавиур дээрх зарим нүдийг хоосон орхих. Тавиур гээд түүнийг заавал битүүлэх гээд, олон төрлийн хүүхдийн тоглоом сувенир тавих шаардлагагүй. Эмх цэгцтэй, гоёмсог, танай гэрийн интерьерт нийцэхүйц загварын тавиур болон сувенирийг сонгоорой. Тавиур гэснээс, түүнтэй холбоотойгоор нэмэлтээр нэг зүйлийг хэлхэд, хүнд номнуудыг аюулгүй байдлаа бодоод хамгийн доод хэсэгт байрлуулаарай, харин гэр бүлийн, хүүхдүүдийнхээ, ээж аавынхаа зургуудыг нүдний харалдаа байнга харагдаж байх газарт байрлуулвал өдөр бүр хайртай дотны хүмүүсээ хараад сэтгэл санаа сайхан байна шүү дээ.
Арга №13. БУЙДАН БАЙРЛУУЛАЛТ
Буйданг хана дагуулан шахаж тавихаас орчин үеийн интерьер дизайнерууд татгалзаж байгаа бөгөөд ингэх нь өрөөг улам л хайрцаглан жижигхэн харагдуулдаг гэнэ. Буйданг хананаас зайтай тавих, эсвэл бүр өрөөний тэг дунд нь тавихаас айх хэрэггүй.
Арга №14. ХАНАНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ
Өрөөний ханыг нэг төрлийн нил өнгөөр байлгах нь өрөөг илүү өргөн харагдуулдаг. Мэдээж түүнд тохирсон нүсэр биш ч чамин, шигтгээ болгон гоё зураг, чимэглэлүүдийг оруулж өгөх нь өрөөг том харагдуулхаас гадна загварлаг харагдуулдаг байх нь.
Арга №15. ТОД ТААЗ.
Ийм нэгэн сонирхолтой аргыг мэргэжилтнүүд мөн зөвлөж байна. Энэ нь өрөөний таазыг тод нэгэн жигд өнгөөр будах нь өрөөг илүү өргөн, урт, харагдуулдаг гэнэ.
Арга №16. СУДАЛТ ШАЛ.
Энэ арга нь хэдийгээр тун эрсэлдэлтэй юм шиг атлаа тун чиг үр дүнтэй гэнэ. Судалтай шал нь өрөөг илүү урт, үргэлжилсэн харагдуулдаг гэнэ.
Арга №17. ШИЛЭН ТАВИЛГА
Шилэн ширээ, сандал нь жижигхэн өрөөг илүү том, сул чөлөөтэй харагдуулах шидэг аргуудын нэг гэнэ. Гэхдээ энэхүү шийдлийг аюулгүй талаа бодолцон сайн чанарын бүтээгдэхүүн сонгоорой.
Арга №18. ГЭРЛИЙН ЭХ ҮҮСВЭР АЛЬ БОЛОХ ИХ.
Өрөөний гэрэлтүүлэг аль болох их, олон төрлийнх байвал зүгээр. Ширээн дээр, хананд өлгөөтэй жаазтай зураг руу туссан, тольны дээрх г.м Илүү тод тусгалтай гэрэл нь өрөөг илүү чөлөөтэй, том харагдуулдаг давуу талтай.
Арга №19. УРЛАГИЙН БҮТЭЭЛ
Хэдийгээр байшин жижигхэн байлаа гээд энэ нь урлагийн бүтээл тавих зай талбай байхгүй гэсэн үг биш шүү дээ. Харин ч эсэргээрээ, том хэмжээний гоёмсог жаазтай уран зураг нь өрөөг илүү тансаг, гоёмсог мэдээж өргөн харагдуулдаг.
Арга №20. ӨНДӨР ХААЛГА
Өндөр болон өргөн дэлгэгддэг хаалганууд нь өрөөг илүү том, цэлгэр харагдуулдаг давуу талтай. Эсэл бүр хаалгагүй ч байж болно шүү дээ.