
Ноолууран хувцас арчилгаа
Урин дулаан хаврын улирал ирлээ. Гэхдээ хаврын салхи хавирга нэвт. Хаврын тэнгэр гэж таамаглахын аргагүй байдаг билээ. Яг л энэ үед бид ноолууран цамц дангаар нь өмсөөд явхад хөнгөхөн бас дулаахан байдаг. Тэгвэл өвөлжин хувцасны дотуур өмсөж бохирдсон хайртай ноолууран цамцаа гэртээ хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө оруулъя.
Ноолууран хувцасны тэмдэглэгээ дээр зөвхөн гараар эсвэл зөвхөн хими цэвэрлэгээнд өг гэсэн байдаг. Мэдээж хими цэвэрлэгээнд өгөх нь илүү найдвартай арга боловч ноолууран эдлэлийг жилдээ 2-оос дээш хими цэвэрлэгээнд өгөөд хэрэггүй л болов уу. Учир нь тусай химийн бодисууд ноолууран утасны бүтцийг ихэд гэмтээдэг юм. Ноолуур яг л бидний арьс мэт тийм эмзэг бүтээгдэхүүн юм. Тиймээс аль болох эко аргаар, гэртээ зөв цэвэрлэж чадах аваас та хайртай ноолууран хувцасаа илүү удаан хугацаанд өмсөж чадна. Ингээд зөвлөгөөгөө эхэлье. Энэхүү зөвлөгөөний дагуу зөвхөн ноолууран цамц, өмд, даашинз, малгай, ороолт зэргийг цэвэрлэх бөгөөд ноолуран пиджак, пальто зэрэгт ХАМААРАХГҮЙ болно.
Юун түрүүн тасалгааны температур бүхий усыг саванд хийж тавиарай. Ус заавал цэл хүйтэн байх шаардлагагүй. ХАРИН халуун ус байж болохгүй бөгөөд усны температур -аас дээш байж хэрхэвч болохгүй.
Ноолууран эдлэл угаах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хэрэв таны гарын дор тийм зориулалтын бүтээгдэхүүн байхгүй бол үсний шампунь хэрэглэж болно. Хүүхдийн шампунь бол бүр ч гайхалтай тохирно. Саванд хийсэн усандаа зориулалтын бүтээгдэхүүн эсвэл шампуниа хийж хөөсрүүл.
Ноолууран эдлэлээ хөөсөрсөн усанд хйиж зөөлөн зайлах мэт хөдөлгө. Хэтэрхий хүчтэй үрж угааж болохгүй. Усанд хувцасны бохирдол гадагшилж, ус бохирдож эхэлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтаарай.
Үүний дараагаар та угаасан ноолууран эдлэлээ багцалж, базаж уснаас гаргаарай. Тэгээд цэвэр усанд сайтар зайлна. Хувцаснаас шампунь арилтал энэ үйлдлийг хэд хэд давтаарай. Хувцасаа зайлахдаа мэдээж бас ширүүнээр мушгиж, ороож, үрж болохгүй. Зөөлөн зайлах маягаар энэ үйлдлийг хийгээрэй.
Хангалттай цэвэр усанд зайлсны дараагаар хувцасаа гаргахдаа мөн л багцалж базна. Огт мушгиж БОЛОХГҮЙ. Бага зэрэг базаад том ванны алчуур дээр дэлгэнэ.
Жигд дэлгэсний дараагаар алчууртайгаа хамт хуйлна. Энэ үйлдлийг хийснээр хувцасны илүүдэл ус алчуурт шинэгэдэг.
Дээрх үйлдлийг хийсний дараагаар та хувцасаа хатаахдаа заавал хэвтээ байрлалд хатаагаарай. Хэрхэвч ноолууран хувцсыг өлгөж хатааж болохгүй. Тэгвэл хэлбэрээ алдаж, сунана.
Хувцас хатсаны дараагаар та сайн уурын индүүгээр уураар цохиж индүүднэ. Индүүний улыг хувцсанд хүргэж болохгүй, 1-2 см-ийн зайнаас уураар индүүдээрэй. Хэрэв та уурын индүүтэй бол бүр ч гайхалтай. Та дараах линкээр орж уурын индүү сонирхоорой. https://goo.gl/PUQ80f
Ингээд л та гэрийн нөхцөлд өөрийн хайртай ноолууран эдлэлээ цэвэрлэчихэж болно. Дээрх гэрийн арчилгаа танд төвөгтэй, их хотын завгүй амьдралд цаг авсан санагдаж байвал Европ брэндийн дэлхийд тэргүүлэгч брэндийн Woolmark тэмдэгт, тусгайлан ноос ноолууран бүтээгдэхүүн угаах горимтой угаалгын машиныг сонгоорой. Таны хийх ажил ердөө ганцхан л товч дарах. Ийм угаалгын машин сонирхож байвал та дараах холбоосоор орж сонирхоорой. https://goo.gl/oLrJ0a