Асуулт хариулт

1. Худалдан авалт хийхэд заавал веб сайтын гишүүн байх шаардлагатай юу?
Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.

2. Худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд ямар нэг хязгаарлалт бий юу?
Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3. Интернэт дэлгүүрийн барааны үнэ бусад салбар дэлгүүрийн барааны үнэ ямар ялгаатай вэ?
Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнээс 3% хямд байх бөгөөд салбар дэлгүүрүүдэд хямдрал зарлагдсан тохиолдолд тухайн хямдарсан үнээс дахин 3% хямдрах болно.

4. Интернэт дэлгүүрээр худалдан авалт хийхэд БСБ-ын “Бонус карт”-ыг ашиглаж болох уу?
Интернет дэлгүүрээр худалдан авалт хийхэд БСБ–ын "Бонус карт"-ыг ашиглах боломжтой. Бонус оноогоо цуглуулж мөн худалдан авалтдаа ашиглаж болно.

5. Худалдан авсан барааг хотоос гадагш хүргэж өгөх үү?
Хүргэж өгнө. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна.

6. Танай веб сайт 24 цагийн ажиллагаатай юу?
Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 08.30-17.30 , Бямба гарагт 11.00 - 17.00 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллах бөгөөд та ямар нэгэн заавар зөвлөмж болон хүссэн асуултандаа хариулт авах боломжтой.

7. Худалдан авсан барааг буцааж болох уу?
Болно. Гэхдээ худалдан авсан барааг ямар шалтгаанаар буцааж байгаагаас шалтгаалан үнийн дүнгээс тодорхой хэмжээний суутгал төлөгдөх болно. Бараа буцаалтын талаар энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

8. Бараа буцаахад мөнгөн дүнгээс яагаад 10%-ийн шимтгэл авдаг юм бэ?
Интернет банкны гүйлгээнд таны үнийн дүнгээс 3% хүртэл шимтгэлийг бид төлдөг. Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд уг банкны шимтгэл, болон хүргэлт, савлалт гэх зэрэг үйлчилгээ үзүүлсний 10%-ийг таны төлбөрийг буцаахдаа суутгадаг.

9. Танай интернэт дэлгүүрээр зарагдаж байгаа барааг хаана очиж үзэх боломжтой вэ?
Бид таны захиалсан барааг агуулахаас хаягаар шууд хүргэдэг тул та худалдан авалт хийхээсээ өмнө бараагаа үзэх боломжгүй юм. Барааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, асууж тодруулах зүйл байвал интернэт худалдааны мэргэжилтэнд хандана уу.

10. BSB.mn дээр байгаа улаанаар бичсэн барааны үнээс дахиж 3% хямдрах уу?
Интернэт дэлгүүрт тавигдсан бараануудын үнэ нь хямдрал урамшуулал болон НӨАТ бүгд орсон эцсийн жижиглэн худалдааны үнэ юм.