Хувилагч түрээс/үйлчилгээ

  • ОЛОН ҮЙЛДЭЛТ ХЭВЛЭХ, ХУВИЛАХ ТӨХӨӨРӨМЖӨӨ ЛИЗИНГЭЭР ХУДАЛДАН АВЧ ЗАРДЛАА ХЭМНЭЭРЭЙ! 


ЛИЗИНГЭЭР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Улаанбаатар хотод төв оффистой аж ахуйн нэгж, байгууллага байх.
2. Тухайн бизнесийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаатай, 1-ээс доошгүй жилийн туршлагатай байх.
3. Улаанбаатар дахь оффисын ажилтны тоо 5-аас доошгүй байх.
4. Борлуулалтын сарын орлого 50 сая төгрөгөөс доошгүй байх.
5. Өөрийн өмчийн буюу түрээсийн гэрээтэй оффисын байртай байх.
6. Төсвийн байгууллага бол зардлын төсөвт хэвлэх төхөөрөмжийн худалдан авалтын зардал тусгагдсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ.
2. Компани 1-2 хувь нийлүүлэгчтэй бол тэд нарын иргэний үнэмлэхний хуулбар.
3. Сүүлийн 1 жилийн болон түүнээс хойшхи улирлуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангууд.
4. Хэвлэх төхөөрөмжийн сарын хэрэглээг тодорхойлсон тооцоо ( хуудас цаасаар).

 

  • ГЭРЭЭГЭЭР НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

Хувилагч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг манай мэргэжлийн багт хариуцуулах нэмэлт гэрээт үйлчилгээг бид санал болгож байна. Үүнд дараах үйлчилгээ багтсан болно:  

  1. Төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах
  2. Зөвөлгөө өгөх
  3. Хор, бул солих
  4. Цэвэрлэгээ хийх
  5. Эдвэрсэн эд анги солих
  6. Тохиргоо хийх

Нэмэлт үйлчилгээний төлбөр:

1 жилийн төлбөр нь урьдчилан төлөх нөхцөлтэйгээр 360,000 төгрөг бөгөөд энэ нь жилд нийт 12 удаа үзлэг хийх болон үйлчилгээ үзүүлэх төлбөр байна. Үзлэг хийх, үйлчилгээ үзүүлэх тоогоор 30,000 төгрөг урьдчилгаа төлбөрөөс хасагдаж тооцогдоно.