IOS 11-ийн танд хэрэгтэй 7 онцлог

1.    Notes-рүү сканнердах
 
Та ямар нэгэн нэмэлт app хэрэглэлгүйгээр Notes рүүгээ ямар нэгэн document-ийг сканнердах боломжтой. Notes дээр шинэ тэмдэглэгээ эсвэл хуучин хадгалсан байсан Notes-оо гаргаад жижигхэн + тэмдгийг даран “Document Scanner” гэсэн сонголтыг сонгоод камераараа сканнердахыг хүссэн материалынхаа зургийг дархад л хангалттай. Та энэхүү дарсан зургаа янзалж, зүсэж болно. 
 
 
 
2. Хяналтын төв
Хяналтын самбарын загвар шинэчлэгдсэн. Харин энэ удаад ангилжээ. Одоо та танд хэрэгтэтй горим, сонголтуудыг үлдээн, хэрэггүйнүүдээ бүгдийг заавал харагдуулах шаардлагагүй болсон. Үүний тулд Setting – Control center ороод сонголтоо хийнэ.
 
 
3. Хэрэггүй app-уудыг off болгох
Бидэнд хэрэглэдэггүй хэрнээ хэдэн app гар утсан дээр байдаг билээ. Тэгсэн хэрнээ зай эзлээд байгаад байдаг. IOS 11-тэй та энэ асуудлыг нэг мөр шийдэж болох нь ээ. Үүний тулд Settings – iTunes & App Store – Offload Unused Apps гэдгийг идэвхижүүлнэ. 
 
 
4.     1 гарны keyboard
Сүүлийн үеийн гар утаснуудын дэлгэц улам томорсоор л байна. Энэ нь нэг талаас харахад таатай, 1 дэлгэцэнд их мэдээллийг нэг дор агуулах боломжтой гэх мэтчилэн давуу талууд их боловч, заавал 2 гараараа бичихээс өөр аргагүй нэг дутагдалтай. Харин IOS 11 дээр нэг гараараа бичихэд зориулсан keyboard бий болжээ. Үүний тулд Settings – Keyboards – One Handed Keyboard – Left эсвэл Right гэдгээс дэлгэцнийхээ аль тал руу гаргахаа сонгоно. 
 
 
5.      Files App
Files App нь танд iCloud Drive-даа хялбар нэвтрэх боломж олгож байгаа бөгөөд файлууд IOS болон iCloud дээр хадгалагдана. Үүн дээр та файлтай холбоотой бүх л үйлдлүүдийг хийх боломжтой, хуулах, хадгалах, нэрсээр нь ангилан хавтаслах г.м. 
 
 
6. Жолооны ард байхад саад болохгүй байх
Хэрэглэгчийг жолооны ард суух үед гар утас Do Not Disturb буюу Бүү саад бол горим руу шилжих тохиргоо шинээр нэмэгджээ. Таны аюулгүй байдлын төлөө жолооны ард байх үед саад болохгүй байх тохиргоо идэвхижихнэ байна. Үүний тулд: Settings – Do Not Disturb – Do Not Disturb While Driving-ийг Active болгох буюу идэвхижүүлээд дараа нь Automatically гэдгийг сонгох. Хүсвэл та тань руу залгасан хүн рүү жолооны ард байгаа талаар автомат зурвас ч илгээж болно. Бас нэг зүйл, та Do Not Disturb While Driving горимыг Хяналтын төвд байршуулж болно. Ингэснээрээ энэ тохиргоог идэвхижүүлэхэд илүү хялбар хурдан байх болно. 
 

7.      iPad-ны нэгэн зэрэг олон үйлдэл хийх боломж
IOS 11-ийн iPad дээрх гарсан хамгийн том давуу тал бол нэгэн зэрэг олон үйлдэл хийх боломж юм. App-уудын шилжүүлэлт, илүү сайжруулсан Dock, 1 дэлгэцэнд харагдах бүх хяналтын самбар г.м.