Хүссэн бараагаа онлайн лизингээр аваарай

"БСБ Финанс ББСБ" нь БСБ Сервис групп компанийн дэлгүүрүүдээс лизингээр бараа худалдан авахад зориулан үйлчилгээгээ явуулдаг. Бүх төрлийн электрон бараа, компьютер, тавилгыг та давхар зээлтэй байсан ч гэсэн богино хугацаанд шуурхай авахыг хүсвэл онлайн лизинг танд яг тохирно.

Зээлийн эдийн засагчаас мэдээлэл авч, материалаа бүрдүүлж өгөн гэрээнд гарын үсэг зурах гэж дахин дахин салбарт ирэхгүйгээр онлайнаар лизингийн анкет бөглөж материалуудаа хавсаргаж ирүүлсэнээр бид таны зээлийг судлан ажлын 2-3 цагт шийдвэрлэх болно. Хэрэв таны хүссэн зээл гарах боломжтой бол та салбарт зөвхөн нэг л удаа ирж зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаар бараагаа авах боломжтой болох юм. 

ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ШИМТГЭЛИЙН НӨХЦӨЛ

ЦАХИЛГААН БАРАА, ТАВИЛГА:

  1. Зээлийн хэмжээ: Худалдан авах барааны үнийн дүн хүртэл
  2. Зээлийн хүү: 2.8%-3.0% сарын (12 сараар 2.8%; 18 сараар 3.0%)
  3. Зээлийн хугацаа: 18 сар хүртэл
  4. Зээлийн үйлчилгээний шимтгэл: 1%
  5. Зээлийн хүсэлтийн хураамж: 1,000 төгрөг
  6. Урьдчилгаа төлбөрийн хэмжээ:
    1. 3,000,000 төгрөг хүртэлх гэр ахуйн цахилгаан бараа мебелийн бараанд 0%
    2. 3,000,000 төгрөгөөс дээш гэр ахуйн цахилгаан бараа мебелийн бараанд 10%-20%
    3. Гар утас, компьютерын бараанд 10%-20%

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (тод гаргацтай зураг авч эсвэл сканнердаж хавсаргана):

  1. Иргэний үнэмлэх
  2. Цалингийн тодорхойлолт (Тухайн байгууллагадаа 6 сараас дээш хугацаанд ажилласан байх)
  3. Нийгмийн даатгалын дэвтэр (Эх хувиараа)
  4. Хэрэв бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол орлого, үйл ажиллагааг нотлох баримтууд
  5. Оршин суугаа хорооны тодорхойлолт (ТҮЦ машин)
  6. Худалдан авах бараагаа www.bsb.mn (Утас: 7010-8585, 8020-8585) вэб сайтаас сонгоно.
  7. Цээж зураг
  8. Хэрэв зээлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга гэх мэт

Жич: Шаардлагатай тохиолдолд дээрх материалаас гадна нэмэлт материал авах болохыг анхаарна уу.

Лавлах утас:  

  • 7000-2666 - БСБ Финанс ББСБ (Мегамолл дэлгүүр)
  • 11-302767 - БСБ Финанс ББСБ (Мегастор дэлгүүр)
  • 7702-0019 - БСБ Финанс ББСБ (Аманхуур Мегастор дэлгүүр)
  • 7010-5034 - БСБ Финанс ББСБ (100 Айл Суперстор дэлгүүр)