Клоуд технологийн талаар

Клоуд гэж юу вэ?

       Клоуд програмчлал буюу үүлэн програмчлалын талаар та сонссон уу? Мэдээлэл технологийн ертөнцөд хэдийн томоохон байр суурийг эзлээд буй нэгэн технологийн талаар танд танилцуулах гэж байна.

Таныг том корпорацийн удирдлага боллоо хэмээн төсөөлье. Тэгвэл ажилчдынхаа ажил хийх орчин болоод ажлаа хийхэд нь шаардагдах техник хангамж болон програм хангамжаар хангах нь таны үүрэг болно. Хүн бүрт компьютер худалдаж авч өгөх нь хангалттай биш – та мөн ажилчиддаа шаардлагатай програмыг нь, эзэмшигчийн эрхтэй нь худалдаж авч өгөх хэрэгтэй. Шинэ ажилтантай болох бүрт, та дахин шинэ програм, шинэ зөвшөөрөл худалдаж авах хэрэгтэй болно.

Тэгвэл компьютер бүрт тохирох програмыг нь суулгахын оронд, та зөвхөн нэг л програмыг дуудахад хангалттай. Тэрхүү програм нь тухайн ажилчинд хэрэгтэй програмуудыг агуулж байх вэбэд суурилсан үйлчилгээрүү нэвтэрч орох зөвшөөрөл өгөх бөгөөд өөр нэгэн компаний эзэмшилд, алсад байрлах машинууд нь и-мейл, word-өөс эхлээд  өгөгдөл шинжилгээний програмыг нь ажиллуулж өгнө. Үүнийг л клоуд програмчлал хэмээн нэрлэж байгаа юм.

Клоуд програмчлалын систем нь их хэмжээний ажлыг гүйцэтгэдэг бөгөөд програмыг дуудахаас илүү ажлыг тухайн хэрэглэгчийн компьютер гүйцэтгэхгүй ба компьютерийн сүлжээ нь клоудыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нь туслана. Хэрэглэгчийн компьютерийн хэрэгцээтэй ганц зүйл нь клоуд програмчлалын системийн интерфэйсийн програм, жирийн web browser-ийг ажиллуулах боломжтой байх хэрэгтэй. Клоуд програмчлал нь шив шинэ зүйл биш юм. Хэрэв та Hotmail, Yahoo mail эсвэл G-mail-ийг ашигладаг бол, танд клоудын  туршлага байна гэсэн үг.

Компьютер дээрээ и-мейлийн програмыг ажиллуулахын оронд, та вэбийн и-мейлийн нэвтрэх хэсгээр, алсаас орж байгаа хэрэг бөгөөд таны хэрэглэгчийн эрхийн програм болон файл нь таны компьютер дээр байхгүй байна гэдэг нь энэхүү үйлчилгээ нь клоуд компьютер дээр байна гэсэн үг юм. Цаашид  клоуд, клоудын бүтэц, клоуд хадгалалт болон хэрхэн энэхүү технологийг ашиглах, клоудын танд хэрэгцээтэй програмуудын талаар танилцуулах болно.