Танд хэрэгтэй Google-ийн 10 програм (1)

Өнгөрсөн жилүүдэд, Google нь биднийг хайсан мэдээллээ хялбар олдог болгох, дэлхий дахины мэдээллийг зохион байгуулах зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байгаа билээ. Google бол интернэтийн хүчирхэг компани гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Yahoo нь Google-ийн зар сурталчилгааг сайтан дээрээ байрлуулж эхлэснээс хойш, хүмүүс хайлтын системийн сурталчилгааны бизнесийг Google ноёрхож эхлэлээ хэмээн шуугиж байсан. Google нь агуулахад байрлах сүлжээ бүхий компьютерүүдээс хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх дэлхийн хэмжээний корпораци болон өргөжих хүртлээ урт замыг туулсан юм. Google-ийн бизнесийн гол тулгуур нь хайлтын систем боловч хайлтын систем нь Google-ийн санал болгодог  цорын ганц үйлчилгээ биш. Google-ийн сайтаар  богино хугацаанд зочлон үзсэнээр, танд хэрэгтэй олон програмыг олж болно. Google нь зарим програмаа  өөрсдөө хөгжүүлсэн бол зарим тохиолдолд Google-ийн бүтээгдэхүүнийг бусад компани бие даасан төсөл болгон анх гаргаж ирсэн байдаг.  Хэрэв Google-ийн удирдлага компаний зорилгод нийцэх, сонирхолтой програм олж харах юм бол, тухайн програмыг хөгжүүлж буй компанийг худалдан авах хүсэлтээ явуулах тохиолдол олон байдаг.
Google туршилтын хувилбар болон функцийн алдаатай байгаа бүтээгдэхүүнээ бүрэн дуустал нь сурталчилах гэж яардаггүй ба Google Labs вэб хуудсанд зочлон, туршилтын програмыг хэрэглэж үзэх боломж олгодог боловч тухайн үйлчилгээ нь бүрэн ашиглалтанд ороход бэлэн биш байна хэмээх мэдэгдлийг хийдэг.
Ингээд Gmail-ээс эхлэн, Google-ээс гаргасан бидэнд хэрэгтэй програмуудын талаар сонирхьё.
Google E-mail


2004 онд, Google-ийн хэвлэл мэдээллийн албанаас компани нь интернэт хайлтыг тэргүүлж, хоёр дахь хамгийн алдартай онлайн байгууллага болсон ч, сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгджээ.
Google нь интернэтийн томоохон үйлчилгээнүүдийн нэг болох и-мейлийн үйлчилгээг үзүүлэхийг хүссэн юм. Gmail хэмээн нэрлэсэн, вэбэд суурилсан и-мейлийн програмыг тодорхой тооны хүмүүсийн дунд туршиж эхлэсэн бөгөөд Gmail-ийг компаниас гадна хүмүүс ашиглах боломжтой болгох хүртлээ, google-ийн дотоод и-мейлийн үүргийг гүйцэтгэж байсан.
Анх Gmail-ын эрх нээлгэхэд, заавал хүнээс урилга авах хэрэгтэй байсан бол туршилтын Gmail-ын талаар зарласан хугацаанаас гурван жил орчмын дараа, хүн бүр хандаж болох боломжтой болжээ. Одоо хүссэн хэн нь ч Gmail-ын хаягтай болж болно. Gmail-ын нэг давуу тал нь мессежийг “харилцан яриа” болгон зохион байгуулдаг. Хэн нэгэн танруу мессеж илгээж, та хариулахад, эх захидал нь хамгийн дээр байрлаж, түүнээс доош хариу захидлууд байрлахаар  багцалж явдаг байна. Дэлгэцэн дээр тань зай ихээр эзлэхээс урьдчилан сэргийлж багцалж, мөн хэрэглэгчдэд бичсэн захидлаа эргэн харах, хэд хэдэн ярилцлагыг нэг дор хийхэд, хооронд нь ялгаж, мэдэх зэрэг боломж олгодогоороо давуу талтай.
Зарим хүмүүс и-мейлээр харилцах харилцаа нь устаж байгаа, аль хэдийн үгүй болсон зүйл хэмээн боддог. Тэгвэл үүний хариулт Google-д байгаа. Энэ бол Google Talk.
Товчхон...
Зарим хүмүүс аливаа зүйлсийг товч бөгөөд тодорхой байлгахыг хүсдэг. Тэгвэл Google нь 2007 онд онлайн мессеж илгээх үйлчилгээ болох Jaiku-г худалдаж авсан юм. Jaiku нь Twitter-тэй төстэй – микроблог програм.  Jaiku хэрэглэгчид нь сүлжээгээр харилцах хаягаа нээж, гар утас, компьютер эсвэл интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжийг ашиглан богино мессежүүдийг илгээж мөн хүлээж авдаг байна. 
GTalk


2005 онд анх гарсан , Google Talk нь хэрэглэгчдийг өөр хоорондоо мессеж илгээх боломж олгодог програм юм. G-mail нь вэбэд суурилсан бол Google Talk нь бүхэлдээ вэбэд суурилсан програм биш.   Хэрэглэгч нь  програмыг ашиглахын тулд компьютертээ тухайн програмыг суулгах хэрэгтэй бөгөөд татан авч,  суулгасны дараа танд жирийн нэг мессеж илгээхээс илүү боломжийг олгодог.
Давуу талуудын нэг нь хэрэглэгчрүү тоо болон хэмжээний хязгаарлалтгүй файл явуулах боломж юм.
Та хүнрүү том хэмжээтэй файл явуулахаар шийдсэн бол, энэхүү файл дамжуулалт нь тодорхой хэмжээний хугацаа шаарддагийг анхаараарай. Ялангуяа интернэтийн хурд удаан бол бүр их цаг хугацааг шаардана. Мөн өөрийн сүлжээгээр дамжуулан өгөгдөл илгээхдээ төлбөр төлдөг бол өөрийн интернэт үйлчилгээний байгууллагат тодорхой хэмжээний төлбөр төлөх магадлалтай. Google Talk нь бусад Google Talk-ын хэрэглэгчдийн компьютерлүү дуудлага хийж болдог voice over Internet protocol (VOIP) юм. Танд болон холбоо барих гэж буй хүнд тань микрофон болон спикер байхад хангалттай бөгөөд үлдсэн ажлыг нь Google Talk зохицуулах болно. Хэрэглэгчид нь вэбэд суурилсан програм болох Google Talk Gadget-ийг татан авч суулгасанаар, өөрийн хувийн вэб болох блог эсвэл iGoogle хуудаснаасаа Google Talk-ийн функцүүдрүү хандах боломжтой болдог. Mac-ын хэрэглэгчдийн хувьд Google Talk Gadget-ийг хэрэглэх нь Google Talk-ын давуу талуудыг ашиглах хамгийн том боломж болж байгаа юм.
Харилцаа холбооны талаар хангалттай ярилаа. Тэгвэл дараагийн хөндөх сэдэв маань интернэт дэлгүүр. Энэ бол Google Checkout.
Google Checkout


Интернэтээс худалдан авалтыг олон хүн хийдэг. Хувийн мэдээллээ интернэтээр дамжуулан илгээх, өөр сайтаас худалдан авалт хийх болвол, дахин, дахин мэдээллээ оруулах гээд сул талууд байгаа. Тэгвэл энэхүү  асуудлыг шийдсэн нэгэн програм гаргаж ирсэн нь Google Checkout юм.
Хамгийн түрүүнд та Google-ийн хаягтай байх хэрэгтэй. Хаягын мэдээлэл дээрээ, өөрийн кредит картын дугаар, хүргүүлэх хаяг болоод утасны дугаараа оруулж өгөхөд  хангалттай. Энэхүү алхмыг хийсний дараа, Google Checkout-ийг зөвшөөрдөг вэб хуудсуудаас худалдан авалт хийх боломжтой болно. Та өөрийн Google Checkout-ийн нууц үгээ ашиглах бөгөөд кредит картны дугаар болон хувийн мэдээллээ дахин оруулах шаардлагагүй. Худалдан авах барааны сонголтоо хийхэд л хангалттай бөгөөд үлдсэнийг нь Google хариуцана. Худалдаа хийж буй байгууллага хэзээ ч таны кредит картны дугаарыг мэдэхгүй бөгөөд хэрэглэгчдэд Google Checkout нь үнэгүй байдаг. Худалдаа хийж буй байгууллага нь худалдсан барааны 20 цент буюу 2%-тай тэнцэх төлбөр төлөх хэдий ч Google AdWords-ийг ашигладаг байгууллагат, Google хямдрал олгодог. 


Болгоомжлол
Зарим хүмүүс Google-д  кредит картны мэдээллийг өгөхдөө тааламжгүй ханддаг. Хэдийгээр  Google нь аюулгүй байдал болоод хувийн мэдээлийг чанд нууцалж, худалдаа хийж буй байгууллага нь кредит картны дугаарыг харах, хэрэглэгчийн мэдээллэлрүү нэвтрэх боломжийг олгодоггүй ч, кредит картын дугаарын цуглуулага бүхий Google-ийн өгөгдлийн сан нь хакеруудын анхааралыг асар ихээр татдаг.