ОФФИС САНДЛЫГ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Сандлын никель хэсгүүд

Сандлын никель хэсгүүдийг илгэн алчуур юмуу даавуун алчуур дээр аяга таваг угаагч шингэн дусааж халтар болсон хэсгийг гялалзтал нь арчих хэрэгтэй. Тэгээд аль болох хурдан зөөлөн алчуураар хуурай болтол нь арчаарай. Хэрвээ аяга таваг угаагч шингэн хэрэглээд үр дүнгүй байвал металл цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөж байна.

2.     Даавуун бүрээс

Даавуун бүрээстэй сандлыг энгийн тоос сорогчны жижиг хошуугаар тоосыг соруулж авна. Тоос сорогчны үстэй хошуу хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь таны сандлын даавуун бүрээсийг гэмтээж мэднэ. Мөн усан болон шингэн зүйлээр цэвэрлэхээс аль болох татгалзаарай. Даавууг цэвэрлэхдээ хуурай цэвэрлэгээ хийж байхыг зөвлөж байна.

3.  Арьсан бүрээс

Арьсан бүрээстэй сандлын тоосыг хуурай, зөөлөн даавуугаар арчиж авна. Халтар болсон хэсгийг савандаж угаах ба саванг арилгасны дараа маш хурдан хуурай болгох нь чухал бөгөөд хуурай болгохдоо үсний сэнс юмуу агаараар үлээгч зүйлээр үлээлгэж хатаавал хагарахгүй байдаг байна.

 

4. Торон бүрээс

Торон бүрээстэй сандлыг тоос сорогчоор маш хялбархан цэвэрлэж болно. Хамгийн гол нь тоос сорогчны хошууг сонгохдоо хөдөлгөөнгүй хошууг сонгоорой. Хөдөлгөөнтэй зүйлс нь сандлын торыг гэмтээж болзошгүй юм. Хэрвээ тоос сорогчоор цэвэрлэгдэхгүй байвал толбо арилгагч хэрэглэх нь зүйтэй. Эхлээд торыг бүлээн савантай усаар угаана. Хэрвээ тоос сорогч, савангийн цэвэрлэгээ үр дүнгүй бол хуурай цэвэрлэгээ хийх шаардлагатайг зөвлөж байна.

5. Хуванцар материал


Хуванцар материалтай сандлыг савантай бүлээн усаар угаахад маш амархан цэвэрлэгддэг. Зөөлөн сойзоор үрж угаах ба даавуугаар цэвэрлэж болно. Угаасны дараа түргэн хатаах хэрэгтэй. Толбо арилахгүй байгаа тохиолдолд изопропанолын спирт ашиглахыг зөвлөж байна.

Эвдрэлээс урьдчилан сэргийлэх

- Сандлыхаа аль ч хэсэгт зогсохоос сэргийл. Дээр нь гарч юм хийх хэрэгсэл битгий болго. Энэ нь таны сандлыг эвдэх юмуу та өөрийгөө өвтгөж ч магадгүй.
- Гарын түшүүр дээр бүтэн биеийн жингээрээ ачаалал өгөхгүй байх. Энэ нь түшлэгүүдийг гэмтээх эсвэл бүр хугалаж ч болно.
- Сандлын суурин дээр хөлөөрөө бүү гишгэ. Энэ нь сандлын суурийг зурж, гутлын зураас гаргах болно. 
- Сандал дээр суухдаа хурц үзүүртэй зүйлтэй болгоомжтой харьц. Энэ нь сандлын бүрээсийг гэмтээх аюултай.
- Сандал дээр нэгээс илүү хүн суух буюу заасан хэмжээнээс илүү жинтэй хүн суухыг хориглоно. Хэрвээ илүүдэл жингээр  ачаалбал сандал эвдрэх магадлалтай.
- Сандлын бүх эрэг боолтыг чангалах нь чухал. Иж бүрдэл дутуу, эрэг боолт нь дутуу сандал дээр сууснаар гэмтэж болзошгүй.
- 6 сар тутамд сандлынхаа иж бүрдлүүдийг шалгаж ажиллахгүй байгаа хэсгүүдийг шалгах хэрэгтэй.