1. Ерөнхий заалт
- www.bsb.mn нь БСБ Сервис компаний интернет худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журмаар уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд БСБ Сервис ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/хамтран хяналт тавина.
2. Вэбсайт түүний үйл ажиллагаа
- www.bsb.mn вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, интернетээр мэдээ мэдээлэл өгөх, худалдаа явуулах зорилготой байна.
- БСБ болон bsb.mn худалдааны тэмдэгтүүд нь БСБ Сервис ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
- Энэхүү журмын бүх нөхцлийг вэбсайтанд тусгасан байна.
- Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэж байна.
- Вэб оператор ажлын өдөр 09.00-18.00 , амралтын өдөр 11.00 - 17.00 цаг хүртэл ажиллана.
- Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
- Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
- Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхдээ хувийн мэдээлэл болон хүргэлт хийлгэх хаягаа тодорхой үнэн зөв оруулна.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
- Бид бүхэн таны бүртгүүлсэн Email хаягаар хямдрал урамшуулал болон хэрэгцээт мэдээ мэдээллийг тогтмол явуулах болно.
- Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтана.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
- Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.
-
- www.bsb.mn вэбсайт интернетээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
- Электрон бараа
- Компьютер
- Албан тасалгааны тавилга
- Гэрийн мебель
- Мотоцикл
- Гар утас болон бусад бараа бүтээгдэхүүн
- Бүх бараа бүтээгдэхүүнийг хүргэгч нярав хүргэнэ.
- Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
- Хүргэлт хот дотор 2 цаг, хөдөө орон нутагт 2-7 хоногт багтан хийгдэнэ.
- Хүргэлт өдөр бүр 09.00 - 20.00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 19.30 - аас хойш захиалсан бол маргааш өглөө нь хүргэж өгнө.
- Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
- Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна.
- Борлуулалтын ажилтан худалдан авагчид тайлбарлан шалгуулж өгөх ба худалдан авагчид бараа тодорхой шалтгаантайгаар нийцээгүй тохиолдолд буцаах эрхтэй.
- Барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал тус тус нэмэгдэн төлбөл зохих мөнгөн дүн гарна.
- Худалдан авагч төлбөрөө бүх банкны картаар хийх боломжтой.
- Вэб оператор худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно.
- Хэрэв хэрэглэгч бараа буцаасан бол төлбөрийн нийт дүнгээс банкны шимтгэл болон гүйлгээний алдагдсан боломжийн өртөг болох 5%-ийн шимтгэлийг суутган ажлын 5 өдрийн дотор төлбөр хийгдсэн картын дансанд тухайн банкнаас буцаан шилжүүлнэ.
- Вэбсайт нь та хэрвээ манай компанийн хөнгөлөлтийн карттай бол картын хөнгөлөлт эдлэх боломжтой.
- Картын мэдээлийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- А. Төрсөн өдрийн цэцэг, баглаа – Хэрэв тухайн бараа хэн нэгний төрсөн өдөрт зориулагдсан бол барааны нийт өртөгөөс хамааран цэцэг болон баглааг худалдан авагчид урамшуулал болгон бэлэглэнэ.
- В. Хэрэглэгч 100.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийвэл барааг хот дотор үнэгүй хүргэж өгнө.
- Вэбсайт нь хямдрал урамшууллууд байнга зарладаг байх ба Хямдрал урамшуулал цэснээс харах боломжтой.
- Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
- Вэбоператор: Даваа-Баасан: 09.00-18.00цаг, Бямба, Ням: 11.00-18.00цаг
- Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
- Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
- Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.
- Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
- Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 24 цагийн дотор буцаах эрхтэй.
- Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
Үйлчилгээний нөхцөл




