Үйлчилгээний нөхцөл

1.Нийтлэг үндэслэл

        1. BSB.mn нь БСБ Мегастор ХХК-ийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
        2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
        3. Энэхүү журмын хэрэгжилтэнд БСБ Мегастор ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

2. Вэб сайт,түүний үйл ажиллагаа

        1. www.bsb.mn вэб сайт нь зөвхөн интернетээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
        2. “bsb.mn” худалдааны тэмдэгт нь БСБ Мегастор ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
        3. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
        4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.
        5. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
        6. Компанийн Интернет худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 08.30-17.30 , Бямба гарагт 11.00 - 17.00 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана.
        7. Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
        8. Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

3. Вэб сайтын гишүүнчлэл

        1. Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
        2. Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна.
        3. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна
        4. Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн имэйл хаяг, нууц үгийг оруулна.
        5. Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
        6. Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
        7. Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
        8. Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
        9. Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
        10. Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

4. Интернет худалдаа

        1. BSB.mn интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
                А. Электрон барааны төрлийн ангилал:
                        - Телевизор (Plasma, LED, LCD, 3D)
                        - Аудио систем (Гэрийн театр, DVD, Blue-Ray, 3D тоглуулагч, hi-fi systems)
                        - Дижитал ба видео камер
                        - Хөргөгч, хөлдөөгч (1 хаалгатай, 2 хаалгатай)
                        - Угаалгын машин (Бүрэн автомат, хагас автомат)
                        - Цахилгаан зуух (плитк, бичил долгионы зуух)
                        - Тоос сорогч
                        - Агааржуулагч
                        - Даралтат хөгжим (Piano, даралтат кеуboard)
                        - Бусад (будаа агшаагч, индүү, тооны машин, холигч г.м)
                Б. IT компьютерийн барааны төрлийн ангилал:
                        - Ширээний компьютер
                        - Зөөврийн компьютер
                        - Принтер (All-in-one)
                        - Сканер
                        - Хувилагч (copier)
                        - Проектор
                        - Бусад (вэб камер, чихэвч, принтерийн хор, flash, mp3)
                В. Гэрийн тавилга
                Г. Албан тасалгааны тавилга
                Д. Мотоцикл

5. Үнэ, төлбөр тооцоо

        1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
        2. Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнээс 5% хямд байна.
        3. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
        4. Интернет дэлгүүрээр худалдан авалт хийхэд БСБ–ын “Хөнгөлөлтийн карт”-ыг ашиглахгүй.
        5. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
                a. Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад).
                b. Бэлнээр (бараа хүргэгчид өгнө).
                c. Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).
        6. Худалдан авалт хийх үед агуулахын үлдэгдэл хүрэлцэхгүй байвал худалдан авагч барааны үнийн дүнгийн 30% хувийн урьдчилгааг онлайнаар төлж барааг захиалан авах боломжтой байна.

6. Хүргэлт

        1. Худалдан авсан барааг компанийн бараа хүргэгч нар хүргэнэ.
        2. Хүргэлх хугацаа нь барааны төрлөөс хамаарч 2 өөр байна.
                a. Электрон бараа, компьютер болон мотоциклийг худалдан авагч ажлын өдрүүдэд захиалвал маргааш нь үдээс өмнө юмуу үдээс хойш (09-16, 16-21), амралтын өдрүүдэд захиалвал ирэх 1дэх өдрийн үдээс өмнө юмуу үдээс хойш нь (09-16, 16-21) хүргэгдэнэ.
                b. Гэрийн болон албан тасалгааны тавилгыг ажлын 3 хоногт багтаан хүргэж угсарна.
        3. Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь барааны үнийн дүн нь 100'000 төгрөгөөс их байвал хот дотор үнэ төлбөргүй байна. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 100'000 төгрөгөөс бага байвал дараах төлбөртэй байна:
                a. 09.00-16.00 цагийн хооронд хүргүүлэх бол 15,000 төгрөг
                b. 16.00-21.00 цагийн хооронд хүргүүлэх бол 15,000 төгрөг
        4. Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
                a. СХД: 22-ын товчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
                b. ЧД: Чингэлтэй, 7 буудал
                c. СБД: Дамбадаржаа
                d. БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо
                e. ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
        5. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна.
        6. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Интернет худалдааны мэргэжилтэн вэб сайтад “track an order” хэсэгт оруулна. Дэлгэрэнгүй мэдээлэлд худалдагдсан, захиалганд байгаа бараа хэзээ хаана хэнд очсон тухай мэдээ багтана.

7. Барааг хүлээлгэж өгөх

        1. Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
        2. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудас, чекийн хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
        3. Худалдан авагч нь хэрэв байгууллага бол НӨАТ-ын падааныг дагалдуулж өгнө.
        4. Бараа хүргэгч нь зарлагын падаан, НӨАТ-ын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
        5. Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

8. Бараа буцаах нөхцөл

        1. BSB.mn интернет дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд интернетээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 2%-ийн хураамжийг суутгаж авах болно.
        2. Барааны буцаалт нь дараах шалтгаанаар хийгдэж болно.
                a. Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /72 цаг/ буцаагдах үед /хэмжээ нь том, жижиг, өнгө нь тохирохгүй/ буцаах барааны оронд ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийнэ. Энэ тохиолдолд худалдан авагч хүргэлтийн мөнгийг нэмж төлнө.
                b. Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ ижил бараагаар сольж өгөх бөгөөд хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.
                c. Худалдан авагчийн буруугаар буцаах гэдэгт дээрх 2 шалтгаанаас бусад тохиолдлыг хэлнэ.
        3. Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 12,000 төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.

9. Урамшуулал ба хямдрал

        1. Вэб сайт нь дараах тогтмол урамшууллыг гишүүддээ үзүүлдэг байна. Үүнд:
                a. БСБ-гийн салбар дэлгүүрүүдэд бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явуулж байгаа үед Интернет дэлгүүр мөн адил урамшуулалтай байна.

10. Интернет дэлгүүртэй холбоо барих

        1. Интернет дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.
        2. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
                a. Суурин утсаар холбогдох - 70108585
                b. Вэб сайтын чатаар
                c. ebsb_mn@yahoo.com yahoo messenger хаягаар тус тус холбогдоно.
                d. Facebook, twitter-ийн хуудсаар
                e. ebsb@bsb.mn имэйл хаягаар

11. Вэб сайтын цагийн хуваарь

        1. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
        2. Интернет худалдааны мэргэжилтний ажиллах цаг:
                a. Даваа-Баасан: 08.30-17.30
                b. Бямба:11.00-17.00
                c. Ням гарагт амарна.
        3. Бараа хүргэлт:
                a. Электрон бараа, компьютер, мотоциклыг хүргэлт хийх журмын дагуу өдөр бүр 09.00-16.00, 16.00-21.00 цагийн хооронд.
                b. Гэрийн болон албан тасалгааны тавилгыг ажлын 3 хоногийн дотор хүргэж өгнө.

12. Нууцлалын баталгаа

        1. Баталгаа - БСБ Мегастор ХХК нь www.bsb.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Зочин www.ebsb.mn вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
        2. Гишүүний хувийн мэдээлэл - www.bsb.mn вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.
        3. Мэдээллийн хамгаалалт - Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.
        4. Мэдээллийн халдашгүй байдал - Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
        5. Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй - www.bsb.mn нь интернет дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна.


13. Бусад зүйл

        1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
        2. Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
        3. Худалдан авагч лавлагааг 70108585 утсаар, имэйл буюу чат ашиглан Интернет худалдааны мэргэжилтэнгээс авч болно.