
БСБ Финанс ББСБ нь 2011 оны 5-р сард үүсгэн байгуулагдсан ба БСБ Сервис ХХК-ийн салбар дэлгүүрүүдээр борлуулж буй цахилгаан бараа, компьютер, гэр ахуйн болон оффисын тавилга худалдан авч буй харилцагчдадаа зориулан лизингийн зээлийн үйлчилгээг үзүүлж байна.
Танд зориулсан бидний үйлчилгээ
Манай банк бус санхүүгийн байгууллагаас санал болгож буй хэрэглээний зээлийн үйлчилгээ нь Таныг хувийн болон ахуйн хэрэгцээндээ зориулан цахилгаан бараа, компьютер, гэр ахуйн болон оффисын тавилгатай болох боломжийг олгож байна. Та нэг дор бүх төлбөрөө төлөхгүйгээр сар бүрийн өрхийн орлогоосоо тодорхой хэмжээний төлөлт хийснээр өрхийн болон хувийн санхүүгийн хүндрэлд оролгүй харьцангуй өндөр үнэ бүхий худалдан авалтыг хийж чадна.
Манай үйлчилгээнд хамрагдсанаар:
- БСБ Сервис ХХК-ийн салбар дэлгүүрүүдээс өөрийн хүссэн бараагаа зээлээр худалдан авах боломжтой,
- Бараа худалдан авалт болон зээлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой,
- Цаг хугацаа алдалгүйгээр, хамгийн богино хугацаанд буюу материалаа бүрдүүлснээс хойш 1 цагийн дотор зээлээ шийдвэрлүүлнэ,
- Уян хатан нөхцөл бүхий лизингийн зээлийн үйлчилгээг авах боломжтой.
Хэрэглээний зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ: Таны худалдан авах барааны үнийн дүн хүртэл
Зээлийн хүү: 3.5% -3.9%
Урьдчилгаа төлбөр: 2,000,000 төгрөг хүртэл бараанд 0%
2,000,000 төгрөгөөс дээш бараанд 20%
Зээлийн хүсэлт: 1000 төгрөг
Зээлийн үйлчилгээний шимтгэл: 1%
Бүрдүүлэх материал:
- Зээлийн хүсэлт /маягтаар бөглөх/
- 1 хувь цээж зураг
- Иргэний үнэмлэх
- Цалингийн тодорхойлолт /маягтаар бөглөх/
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хэрэв бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол орлого, үйл ажиллагаагаа нотлох баримтууд
- Оршин суугаа хорооны тодорхойлолт /гэр бүлийн байдал, гэрийн хаягийн талаар тусгах/
- Худалдан авах барааны нэхэмжлэх
Жич: Шаардлагатай тохиолдолд дээрх материалаас гадна нэмэлт материал авна.
Манай банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд нь Таны хүссэн зээлийг хамгийн богино хугацаанд, түргэн шуурхай шийдвэрлэж үйлчилнэ.
Манай хаяг:
Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор Их дэлгүүр дотор.
Утас: (976-11) 302767
Факс: (976-11) 302767
Ажиллах цагийн хуваарь:
Өдөр бүр: 11:00 – 19:00
Танд сайн сайхныг хүсье.





