You are here: Home Манай үйлчилгээ IT үйлчилгээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭНДЭХҮҮН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ

И-мэйл Хэвлэх PDF

БСБ Сервис ХХК нь үл тасалдах цахилгаан тэжээллийн төхөөрөмж, хяналтын камер, дохиолол хамгаалалт, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ болон мэдээллийн өндөр хурдтай сүлжээг холбон угсарч үйлчилж байна.

1. Үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмж

 upsБСБ Сервис ХХК нь үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмжийн салбарт дэлхийд тэргүүлэгч OPTI UPS компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 2005 оноос хойш ажиллаж байна. Бид энгийн хэрэглэгчээс эхлээд оффис, давхар, обьектыг төвлөрсөн байдлаар тэжээх ухаалаг тог баригчийн цогц шийдлийг боловсруулж, суурилуулдаг бөгөөд мэргэжлийн засвар үйлчилгээг хариуцдаг. Мөн хэрэглэгчдийг цахилгааны хэлбэлзлээс хамгаалах төрөл бүрийн тогторжуулагч төхөөрөмжүүд болон мэдээллийн төв, серверийн өрөөний иж бүрэн шийдлүүдийг нийлүүлдэг.

Та манай үл тасалдах цахилгаан тэжээлийн төхөөрөмжийг сонгосноор:

  • Мэдээллийн төвийн орчны температур, цахилгааны чанар, батерейны нөөцийг алсаас хянах;
  • Шаардлагатай үед урьдчилан тохируулсан горимын дагуу түгшүүр өгөх;
  • Цахилгааны саатлын үед өөрийн статус, бусад мэдээллийг SMS болон E-mail-аар илгээх;
  • Шаардлагатай үед урьдчилан тохируулсан горимын дагуу Windows, UNIX, LINUX, UBNTU үйлдлийн системийн серверүүд, системүүд болон өөрийгөө дэс дараалсан алхмын дагуу унтраах;
  • Аливаа ослын үед (гал түймэр, үер, усны аюул г.м) алсаас унтраах зэрэг олон боломжуудыг ашиглах болно.
2. Хяналтын камер, дохиолол хамгаалалт, аюулгүй байдлын цогц систем

БСБ Сервис ХХК нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хяналтын камерын цогц системийн шийдлийг боловсруулан, суурилуулдаг бөгөөд хэрэглэгчдийг монгол хэл дээрх гарын авлагаар хангаж, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Та манай хяналтын системийг сонгосноор:

  • Чанартай найдвартай тоног төхөөрөмж;
  • Хамгийн өндөр чанартай дүрс бичлэг - Орчин үеийн H.264, MPG, AVI, MPEG4 алгоритмийн шахалтыг техник хангамжийн түвшинд шийдвэрлэснээр урт хугацааны дүрс болон дууны бичлэгийг хамгийн бага багтаамжтайгаар чанарын өндөр түвшинд хийх боломж;
  • Бүтэн 1 жилийн баталгаа;
  • Бодит горимд хяналт тавих-Болж байгаа үйл явцыг тухайн цаг минутанд ямар нэг хугацааны хоцролтгүйгээр хянах боломж;
  • Байгууллагын дотоод сүлжээ болон интернет ашиглан алсын зайнаас хянах-Сүлжээний хурдаас хамааран салбар тус бүрийн бичлэгт хяналт тавих болон шууд бодит горимыг үзэх боломж;
  • Мэргэжлийн өндөр түвшний баталгаат үйлчилгээ;
  • Мэдээллийн найдвартай хадгалалт, хамгаалалт-Бичлэгийг жил, сар, цаг, минутаар үзэх гэх мэт олон давуу талыг мэдрэх болно.


3. Өндөр хурдны байгууллагын мэдээллийн сүлжээ

БСБ Сервис ХХК нь өндөр хурдтай, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн сүлжээний цогц шийдэл боловсруулж, гүйцэтгэдэг. Үүнд:

  • 100Mbps/ 1Gbps/ 10Gbps хүртэлхи хурдтай сүлжээний шийдлүүд;switch
  • Шилэн кабель, утасгүй (wireless) LAN, WAN сүлжээний шийдлүүд;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник хангамж болон программ хангамжийн шийдлүүд;
  • Video, audio conferencing, VoIP болон IP Phone буюу дотуур холбооны системийн шийдлүүд;
  • Гэрээт техникийн (IT service) үйлчилгээ зэрэг өндөр хурдны байгууллагын мэдээллийн сүлжээг хийж гүйцэтгэж байгаа болно.


4. Хамгийн сүүлйин үеийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

БСБ Сервис ХХК нь мэдээллийн технологийн салбар нэвтэрч байгаа сүүлийн үеийн технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хамгийн шилдгийг нийлүүлэхийг эрмэлздэг бөгөөд энэ үүднээс шинэ технологийн төвлөрсөн төв байгуулах зорилготойгоор ажиллаж байна. Үүнд:

  • Сүлжээний найдвартай байдлыг хангах төхөөрөмжийн салбартаа тэргүүлэгч Cisco, D-Link, HP, IBM, Dell, OPTI, APC нэрийн бүтээгдэхүүнүүд
  • Application Performance Monitoring, WAN Optimization, Secure Web Gateway технологийн чиглэлээр сайн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.
  • Cisco Networking технологийн салбарт 1GB-10GB switch санал олгодог.
  • Сүүлийн үеийн суурин болон зөөврийн Acer, Toshiba, Sony, HP, IBM брендийн компьютерүүд, IBM, HP, Dell Серверүүд, POS-н принтер, Kyoceramita олон үйлдэлт сүлжээний орчинд ажилладаг хувилагч принтер, Prolink, Creative, Dicota брендийн бүтээгдэхүүнүүдийг эх орны зээлд худалдаалж байна.

Цаашид БСБ Сервис ХХК нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг оруулж ирэхээр олон компаниудтай хамтран ажиллах саналуудыг тавиад байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 11-р сарын 22, Даваа гариг, 16:22 )  

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл