Энэ төслийг 2008-2009 онуудад хэрэгжүүлсэн бөгөөд төсвийн цалинтай багш нар, боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаа оюутнуудад ажил мэргэжил, хичээл сургуульд нь нэн хэрэгцээтэй байдаг зөөврийн болон ширээний компьютерийг зах зээл дээрх хамгийн боломжит хямд үнээр худалдаалж, бэлэн мөнгөөр авах боломжгүй хүмүүст нь банкны зээлээр худалдаж авах хамгийн таатай нөхцлийг нь бүрдүүлж өгсөн. Энэ төсөл маш амжилттай хэрэгжсэн бөгөөд цаашид үргэжлэх бүрэн боломжтой.




