Хэрэглэгчдээ бизнес хөгжлийн бодлогынхоо цөмийг болгон тэднийхээ хүсэл сонирхол хэрэгцээ шаардлагыг хангахыг эрхэм үүргээ болгон ажилладаг манай компани 2012 оны шинэ жилийн баярыг тохиолдуулан хэрэглэгчиддээ бэлэг барихаар “Шинэ жилийн бэлэгнээс Шинэ байр олоорой” сугалаат худалдааг 12 дугаар сарын турш амжилттай зохион байгуулж явууллаа.
Бид энэхүү сугалаат худалдааны азтануудаа 2012 оны 1 дүгээр сарын 7-ны үдэш NTV ТВ-ээр шууд дамжуулан хэрэглэгчиддээ хүргэлээ.
Дэлхийд алдартай брэндийн чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад бас дээр нь иж бүрэн тавилгатай 1 өрөө байрны эзэн болно гэдэг үнэхээр дахин олдошгүй ховор боломж юм.
Ингээд азтануудаа танилцуулъя:
1 өрөө байрны СУПЕР АЗТАН Дархан-Уул аймгийн 9-р ангийн сурагч Уламбаяр овогтой Саруул
32 инчийн LEDTV-ийн азтан IT Паркийн програмисст Магдаансамбуу овогтой Батбилэг
32 инчийн LED TV-ийн азтан Үлэмж ХХК-д жолоочийн ажилтай Даваасүрэн овогтой Хишигсайхан

Азтан болсон худалдан авагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгч та бүгддээ шинээр учран золгож буй Луу жилдээ улам их аз хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!





