You are here: Home Мэдээ БСБ Сервис 11 дэх салбар дэлгүүрээ нээлээ.

БСБ Сервис 11 дэх салбар дэлгүүрээ нээлээ.

И-мэйл Хэвлэх PDF

Салбартаа тэргүүлэгч БСБ Сервис ХХК нь хэрэглэгчдэд шинэ үеийн дэвшилтэт технологи бүхий чанартай бараа, шинэлэг үйчилгээг үзүүлэх эрхэм зорилготой ажилладаг билээ. Тиймээс ч үүсгэн байгуулсан 20 жилийн ойн баярын хүрээнд хэрэглэгчиддээ улам ойртож 11 дэх салбар дэлгүүрээ Сонгино Хайрхан дүүрэгт буюу бидний хэлж заншсанаар Таван Шард нээлээ.

5 shar

Энэхүү дэлгүүр дэлхийд чанар чансаагаараа тэргүүлэгч Sony, Panasonic, Toshiba, Nikon, Sharp, Samsung, LG, Acer, BSB, Kyocera зэрэг  брэндийн цахилгаан бараа, компьютер, хэвлэгч, хувилагч болон бусад дагалдах хэрэгслүүд мөн Electrolux, Indesit, Fagor зэрэг брэндийн бүх төрлийн гэр ахуйн электрон бараа, Casio брэндийн төгөлдөр хуур, цахилгаан хөгжим мөн гэр ахуйн болон албан тасалгааны тавилга зэрэг нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг баталгаат хугацааны хамт Сонгино Хайрханчуудад улам ойртуулах юм.

БСБ Таван Шар Суперстор дэлгүүр  саруул тохилог бөгөөд 10 сарын 31-ны өдөр албан ёсоор нээлтээ сүр дуулиантай хийсэн. Нээлтэнд хүрэлцэн ирсэн худалдан авагчдын дунд “Дэлгүүр хэсцгээе” тэмцээн уралдаан зарлан азтай худалдан авагчийг электрон бараагаар урамшуулсан байна.

Тав тухтай орчинд олон нэр төрлийн чанартай брэнд бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийн үйлчлүүлэхийг БСБ Таван Шар Суперстор дэлгүүр таныг урьж байна. Манай компанийн найрсаг хамт олон танд үйлчлэхдээ баяртай байх болно.

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

5 shar

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 11-р сарын 16, Лхагва гариг, 11:01 )  

Бидэнтэй холбогдох

  • Утас: 329090328863
  • Факс: 324504
  • Email: info@bsb.mn

elbalogomegastorelogo

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл