You are here: Home Мэдээ Шинэ Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцуулах үйл ажиллагаа

Шинэ Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцуулах үйл ажиллагаа

И-мэйл Хэвлэх PDF

1996 оноос хойш Acer брэндийн албан ёсны борлуулагчаар 15 жил тасралтгүй ажиллаж байгаа БСБ Сервис компани Тайваны Acer корпорацтай хамтран Acer брэндийн шинээр бүтээсэн Aspire S3 зөөврийн компьютерийн танилцуулах ажиллагааг C1 телевизийн 2 дугаар студид амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Acer брэндийн бүсийн ахлах менежер Режина Ли удирдан явуулсан ба хүрэлцэн ирсэн зочдод хандан : “Салбартаа тэргүүлэгч БСБ Сервис компанитай бид маш олон жил хамтран ажиллаж байна. Хамтран ажиллах хугацаандаа Монголын хэрэглэгчид цаг үргэлж шинэлэг компьютерыг сонирхон тэсэн ядан хүлээдгээрээ бид бүхний анхаарлыг татаж байдаг” хэмээн Acer Aspire S3 зөөврийн компьютерийг танилцууллаа.

Acer Aspire S3 зөөврийн компьютерийг биетээр зочдын дундуур нь үзүүлж сонирхуулсан нь хүмүүсийн анхаарлыг их татаж байв.

Aspire S3 зөөврийн компьютер нь үнэхээр нимгэн, үнэхээр хурдан дээр нь дур булаам.  Бусад зөөврийн компьютерийг бодвол интернэтэд 4 дахин хурдан буюу 2.5 секундад холбогддог бөгөөд Sleep горимтой байх үедээ 1.5 секундэнд асдаг бол Deep Sleep горимтой үед нийт 50 өдрийн турш цэнэгээ барьж чаддаг байна. Энэхүү зөөврийн компьютер нь Apple брэндийн Maсbook air-ээс илүү нимгэн мөн хөнгөн болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан төдийгүй Acer-ын технологи ямар түвшинд байгаагийн илэрхийлэл юм.

acer

acer

acer

acer

acer

acer

acer

acer

acer

acer

acer

acer

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 16:01 )  

Бидэнтэй холбогдох

  • Утас: 329090328863
  • Факс: 324504
  • Email: info@bsb.mn

elbalogomegastorelogo

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл