
Салбартаа тэргүүлэгч БСБ Сервис ХХК нь хэрэглэгчдэд шинэ үеийн дэвшилтэт технологи бүхий чанартай бараа, шинэлэг үйчилгээг үзүүлэх эрхэм зорилготой ажилладаг билээ. Тиймээс ч үүсгэн байгуулсан 20 жилийн ойн баярын хүрээнд цар хүрээгээ өргөжүүлэн саяхан Дархан-Уул аймагт шинэ салбар дэлгүүрээ нээсэн бол Улаанбаатар хотын зүүн хэсэгт Баян-Зүрх дүүргийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулах үүднээс Намъяанжугийн гудамж буюу бидний хэлж заншсанаар Халдвартын эмнэлэгийн хажууд Амар Хуур хотхоны 1 давхарт 10 дахь салбар “ БСБ Аман Хуур Мегастор” дэлгүүрээ нээлээ.
Энэхүү дэлгүүр нь БСБ бусад салбар дэлгүүрүүдээс онцгой болж гэр ахуйн бүхий л шийдлийг нэг доороос шийдэх боломжийг хэрэглэгч бүхэндээ олгож байгаа юм.
Дэлхийн алдартай брэндүүдийг нэгэн дээвэр доор цуглуулсан “БСБ Амар Хуур Мегастор” дэлгүүр нийт 300,000 гарай мкв талбай бүхий саруул, тохилог бөгөөд 10 сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ сүр дуулиантай хийсэн. Нээлтэнд хүрэлцэн ирсэн худалдан авагчдын дунд азын сугалаа явуулж гарын бэлэг гардуулав. Мөн түүнчлэн БСБ Сервис компаний үүсгэн байгуулагдсан 20 жилийн ойн баярын хүрээнд бүх л хэрэглэгчдээ бэлэг барьж байгаа ба та бүхэн БСБ Аман Хуур Мегастор дэлгүүр болон бусад салбар дэлгүүрүүдээс 20,000₮-өөс дээш худалдан авалт хийснээр 20 жилийн ойн сугалаат худалдаанд оролцох эрхтэй болж байгаа.
БСБ Сервис компани ийнхүү шинэ салбар дэлгүүрээ нээснээр дэлхийд чанар чансаагаараа тэргүүлэгч Sony, Panasonic, Toshiba, Sharp, Samsung, LG, Acer, BSB, Kyocera зэрэг брэндийн цахилгаан бараа, компьютер, хэвлэгч, хувилагч болон бусад дагалдах хэрэгсэлүүд, Electrolux, Indesit, Fagor зэрэг брэндийн бүх төрлийн гэр ахуйн электрон бараа, Casio брэндийн төгөлдөр хуур, цахилгаан хөгжим мөн гэр ахуйн болон албан тасалгааны тавилга зэрэг нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг баталгаат хугацааны хамт Баян-Зүрх дүүргийн хэрэглэгчдээ улам ойртуулах юм.
Тав тухтай, саруул орчинд олон нэр төрлийн чанартай брэнд бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийн үйчлүүлэхийг БСБ Аман Хуур Мегастор дэлгүүр таныг урьж байна. Манай компаний найрсаг хамт олон танд үйчлэхдээ баяртай байх болно.





