You are here: Home Мэдээ FIFA 2010 ИВЭЭН ТЭТГЭЛЭГ

FIFA 2010 ИВЭЭН ТЭТГЭЛЭГ

И-мэйл Хэвлэх PDF

 

Дөрвөн жилийн турш хүсэн хүлээсэн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ энэ жил дэлхий даяараа хүлээн авч үзлээ. Монголчууд бид ч бүтэн сарын турш нойроо хугаслан тэмцээнээ үзэж өөр өөрсдийн дэмждэг багаа хожиход нь хамт баярлаж, ялагдахад нь хамт гутарч ёстой л нэг спортын баяр цэнгэлийг эдэлж өнгөрүүлсэн билээ. Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болсны нэг том илрэл нь тив дэлхийд зохион байгуулагдаж байгаа бүхий л тэмцээн уралдаан, урлагийн тоглолтыг цаг тухай бүрт нь шууд гэртээ сууж байгаад үзэх боломжтой болсон явдал юм. Зах зээлийн жам ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дотроо телевизүүд олноор байгуулагдаж өөр өөрсдийн онцлог чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ утгаараа манай компани Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн өнгө төрхөө олсон, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигладаг, мөн хөл бөмбөгийн тэмцээн уралдааныг голчлон дамжуулдаг С1 телевизийг сонгон энэ удаагийн Дэлхийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулахад Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтарч ажилласан юм.

Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээний үеэр бүх л хүүхдүүд гадаанаа бөмбөг өшиглөн гүйж байгааг харахад удахгүй манай Монгол улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах байхаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байснаа нуух юун. Гэхдээ ийм том тэмцээнд амжилт гаргана гэдэг тийм ч амар зүйл биш гэдэг нь ойлгомжтой бизээ. Нөр их хөдөлмөр хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилт шаардлагатай болно. Ирээдүйн хөл бөмбөгийн аваргуудыг төрүүлэх зорилгоор байгуулагдсан Дуулиан 2020 ТББ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 2-3 жил болж байна. БСБ Сервис компани энэ арга хэмжээг дэмжин өсвөр насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг “Дуулиан 2020” хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр ивээн тэтгэгчээр ажиллаж ирээдүйн дэлхийн аваргуудыг төрүүлэх энэ их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа юм.

Аливаа компани дан ганц өөрсдийн ашиг сонирхолыг хангаж ажиллахаас гадна нийгэм, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байх нь туйлын зөв гэж бид үздэг.


Монгол улсын тамирчид удахгүй дэлхийн хөлбөмбөгийн аварга гэсэн энэ нэр хүндтэй алдрыг хүртэх болтугай!

Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 10:58 )  

Бидэнтэй холбогдох

  • Утас: 329090328863
  • Факс: 324504
  • Email: info@bsb.mn

elbalogomegastorelogo

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл