Уралдааны зорилго: “БСБ Сервис” ХХК нь Сүхбаатар дүүргийн 11–р хороонд орших электрон бараа, компьютерийн 4 давхар дэлгүүрийн барилгад экстерьер дизайны шийдлийг өөрчлөх уралдаан зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Экстерьерт хаяг реклам, гадна талбайн тохижилт багтсан байх
- Барилгын хийцтэй уялдаатай байх


Хамрах хүрээ, хугацаа:
Уралдаанд зураг төслийн компани болон интерьер дизайнерууд оролцох бөгөөд бүтээлийг 2010 оны 07 дугаар сарын 09–наас 07-р сарын 10 өдрүүдэд хүлээн авна.
Уралдаанд оролцогчид нь бүтээлээ файлаар болон А3 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн байна.
Уралдааны шагнал:
Уралдаанд оролцогчдыг дараах байр эзлүүлэн шагнана.
Нэгдүгээр байр 1 - 500,000 төгрөг
Хоёрдугаар байр 1 - 300,000 төгрөг
Гуравдугаар байр 1 –150,000 төгрөг
“БСБ Сервис” ХХК-ийн Үйлчилгээ хангамжийн газар
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь утсаар лавлана уу 325217 99096005 99040255
Мөн www.bsb.mn сайтаас үзнэ үү





