BSB Service LLC

Таны сагс хоосон байна.

You are here: Home Brands PANASONIC амьдралын чухал санааг бидэнд өгдөг.

PANASONIC амьдралын чухал санааг бидэнд өгдөг.

E-mail Print PDF
Panasonic (パナソニック Panasonikku) бол Японы электрон бараа үйлдвэрлэгч Мацушита Электрик Индастрал (Matsushita Electric Industrial) компанийн хамгийн алдартай брэнд юм. Энэхүү брэндийн нэрэн дор Мацушита плазма(Plasma), LCD дэлгэц, DVD тоглуулагч, бичигч, Blu-ray диск тоглуулагч, мэргэжлийн болон сонирхогчийн дижитал зургийн аппарат, видео камер, утас, богино долгионы зуух, сахлын машин, проектор, зай, зөөврийн компьютер(Toughbook хэмээх нэртэй), зөөврийн CD тоглуулагч, төрөл бүрийн кассетууд, гэрийн стерео хөгжмийн хэрэгслүүд, электрон тоног төхөөрөмжүүд, хагас дамжуулагч гэх олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг "Ideas for Life." буюу “Амьдарлын чухал санаанууд” хэмээх алдартай уриатайгаар худалдаанд гаргадаг.

Харин 2008 оны 1 сараас эхлэн Мацушита компанийн нэрээ Panasonic болгон өөрчлөн 2008 оны 10 сар хүртэл туршиж үзэхээр болсон байна. Эцсийн шийд 6 сарын хувьцаа эзэмшигчдийн хурлаар гарна. Мөн Японы зах зээлд дэхь “National” брэндийн нэр өөрчлөгдөн Panasonic нэрээр солигдох юм байна. Панасоник бол Японы хамгийн том электрон бараа үйлдвэрлэгч ба цагаан бараа гэгддэг гэр ахуйн цахилгаан барааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Мацушита 1955 онд Америк, Канад, Мексикийн зах зээлд зориулан Панасоник брэндийг бүтээсэн юм.

1918 онд анх Мацушита Электрик үйлдвэрээ байгуулж, улмаар 1927 онд National брэндийг танилцуулж, худалдаалж эхлэв. Үүнээс хойш тус компани тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өргөжин тэлсээр байгаа юм. Одоо тус компани нь 328,645 ажиллагсадтай, жилийн 77,19 тэрбум ам долларын орлоготой 653 охин компанитайгаар үйл ажиллагаагаа дэлхийн өнцөг булан бүрт явуулж байна. Мөн дэлхийн зурагтны шинэ үе болох Plasma зурагтны хамгийн том үйлдвэрлэгч болж чадсан байна. 2007 оноос эхлэн байгальд орчинд ямар ч хор нөлөөгүй Viera хэмээх шинэ плазма төрлийн зурагтыг дэлхийд анх удаа үйлдвэрлэж эхэлсэн нь олон орны хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн байна. Зөвхөн энэ төрлийн зурагтны борлуулалтаараа дэлхийн нийт плазма зурагтны 50%-ийг дангаараа эзэлж байна.Панасоникийн дэлгэц хамгийн сайн нь бөгөөд Олимпийн албан ёсны дэлгэц юм. 1988 оны Сөүлийн Олимпоос хойш олимпийн  ТОП ивээн тэтгэгч болж, үүнээс хойшхи бүх олимпийн тоглолтыг зөвхөн Панасоникийн техник хэрэгслээр шууд дамжуулан хүргэж, мөн ашиглаж байхаар болсон юм. Энэ удаагийн Бээжингийн олимпийг ч гэсэн ивээн тэтгэх ба албан ёсны дэлгэц нь Панасоник болж байгаа юм. Мөн өөр бусад олон төрлийн тэмцээн уралдааныг байнга ивээн тэтгэн оролцдог

Үүнийг нэг нь Формула-1 юм. Формула-1 бол манай гаргийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй автомашины уралдаан бөгөөд уг тэмцээнд оролцогч автомашинууд бол газар дээрх хамгийн хурдан, хүчтэй техник хэрэгслүүд юм. Өнгөрсөн зууны дунд үеэс Панасоник Формулатай нөхөрлөж эхэлсэн бөгөөд Японы алдарт Тоёота багийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох болсон байна. Үүнд оролцох болсон олон шалтгааны нэг нь Панасоник брэндийн бүтээгдэхүүнүүд үргэлж шинийг санаачлагч, анхдагч, бүхнээс түрүүлэгч байдаг гэдгийг харуулах явдал юм. Мөн Панасоник Плазма зурагтын технологи нь хамгийн хурдан өнгөрөх дүрсийг ямар ч сарнилтгүйгээр үзэгчдэд харуулж чаддаг нь Формулатай яг тохирч байгаа юм. Та Формула-1 тэмцээнийг Панасоник зурагтаар үзвэл жинхэнэ өөгүй харах ба таны нүд хэзээ ч чилэхгүй. Мөн өөр бусад хүссэн спортын тэмцээнийг ч мөн үүгээр үзээрэй. Гайхалтай.

Matsushita-гийн замнал

1918: Matsushita Electric үйлдвэр байгуулагдав.

1927: National брэндийг анх танилцуулав.

1931: Радио үйлдвэрлэж эхлэв.

1933: Кадома (Kadoma), Осакад(Osaka)  томоохон хэмжээний үйлдвэрийг ашиглалтанд оруулж, үйлдвэрлэлийн хэрэгслээ тийш нь шилжүүлэв.

1935: Matsushita Electric Industrial компанийг дахин зохион байгуулж, Matsushita Electric Works хэмээх салбар компаниа байгуулав

1941: Цэргийн зориулалттай үйлдвэрлэл эхлэв. Модон усан онгоц, завь, модон агаарын онгоц үйлдвэрлэв.

1952: Голландийн Philips-тэй техникийн хамтын ажиллагаатай болж, шинэ үйлдвэрийн барилгын ажил эхлэн, үйл ажиллагаагаа тэлэв.

1954: Victor компанитай хамтран ажиллахаар болов.

1957: National дэлгүүрийн сүлжээг нээв. Энэ нь Японы эдийн засгийн өсөлтийн жилүүдэд маш амжилттай болсон юм.

1965: 7 хоногт 2 удаа амрадаг болов. Шинэ борлуулалтын системийг ашиглаж эхэлсэн ба зарим нэг худалдааны зардлыг бууруулав.

1977: VHS видеог худалдаалж эхлэв.

1983: Panasonic JR-200 гэрийн компьютерийг танилцуулав.

1986: Panasonic гэсэн брэндийн нэрийг Японд ашиглаж эхлэв.

1989.08.01: Технологийн хэлтэстээ маш өргөн хэмжээний өөрчлөлт, шинэчлэлтийг хийв.

1990: Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн National брэндийг Panasonic брэнд болгон Японд өөрчлөв.

1993: 3DO Interactive Multiplayer видео тоглоомын зах зээлд өрсөлдөхөөр хүч үзэв. Гэсэн ч Sony's PlayStation-ийн хүчтэй бодлогоос болж 1995 гэхэд үргэлжүүлэх боломжгүй болов.

1993: Philips-тэй хамтрах саналаа цуцалж, зөвшөөрлийн гэрээгээ хааж, өөрчлөв.

1994: Panasonic Shun Hing Industrial Sales (Hong Kong) ХХК болон Panasonic SH Industrial Sales (Shenzen) ХХК нарын хамтарсан компанийг БНХАУ-д Shun Hing Electric Works (Hong Kong) компанитай хамтран байгуулав. Shun Hing-ийн Rasonic брэнд Panasonic-ийн хэсэг болов.

1997: Зарим нэг салбар компаниудаа хаав.

2002: Техникийн бүтээгдэхүүнээ АНУ, Европод Панасоник нэрээр дахин нэрлэн худалдав.

2003: ОУ-ын цоо шинэ уриа “Panasonic. Ideas for life.”-г танилцуулав.

2008: Matsushita Electric Industrial компани нэрээ Panasonic Corporation болгон өөрчлөхөөр бэлтгэж эхлэв.  (6 сарын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүлээж буй).

Хэрвээ та Япон улсын нэрийг өндөрт өргөж, олон орны айл гэрт аз жаргал баяр баясгаланг авчирч буй Панасоник брэндийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн болгохыг хүсвэл БСБ Сервис ХХК-ны БСБ Мегастор, Элба сүлжээ дэлгүүрээр дамжуулан худалдан авч болно
 

Contact Us

  • Tel: (+844) 328863
  • Fax: (+844) 328863
  • Email: info@bsb.mn
  • Website: www.bsb.mn

elbalogomegastorelogo

Newsletter