Байдаг. Та манай аль ч салбар дэлгүүрээс ямар ч барааг авсан таны худалдан авсан барааны дүн 100,000 төгрөгт хүрвэл манай БСБ хөнгөлөлтийн картыг авах боломжтой. Энэхүү картаар та дараа худалдан авалт хийхэд таны худалдан авсан 10,000 төгрөг тутамд 1 оноо өгөх бөгөөд ингэсээр 100 оноо буюу 1 сая төгрөгний худалдан авалтанд хүрвэл бид танд 100 онооны картын гарын бэлгийг 1 удаа өгөх болно. Мөн та энэ картаараа худалдан авалт бүрт 3%-ийн байнгын хямдрал эдлэх ба 5 сая төгрөгт хүрэхэд танд бид 4%-ийн хямдралын картыг, 10 сая төгрөгт хүрэхэд 5%-ийн байнгын хямдралын картыг өгнө. Ингэснээр та манай байнгын худалдан авагчийн картаар тухайн үеийн картын хувиараа байнга хямдралтай бараа худалдан авах боломжтой гэсэн үг. Гэхдээ хямдралын үед хямдарсан барааг энэ картуудаар дахин хямдруулж авах боломжгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай дэлгүүр дээрээс та ирж авна уу.



