You are here: Home Category Blog

Example of Category Blog layout (FAQs/General category)

БСБ Сервис ХХК-д ажилд орж болох уу?

И-мэйл Хэвлэх PDF
Болно. Ер нь бол байнга ажилд хүн авдаг. Та манай энэхүү сайтны Ажлын байр гэсэн хэсгээр дамжуулан бидэнд шаардлагатай байгаа ажлын байрны мэдээллийг авч болохоос гадна манай оффис дээрээс анкет авч бүртгүүлж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай хүний нөөцийн албанаас тодруулж болно.

 

Худалдан авагчдийн хөнгөлөлтийн карт гэж байдаг уу? Байдаг бол яаж авах вэ?

И-мэйл Хэвлэх PDF
Байдаг. Та манай аль ч салбар дэлгүүрээс ямар ч барааг авсан таны худалдан авсан барааны дүн 100,000 төгрөгт хүрвэл манай БСБ хөнгөлөлтийн картыг авах боломжтой. Энэхүү картаар та дараа худалдан авалт хийхэд таны худалдан авсан 10,000 төгрөг тутамд 1 оноо өгөх бөгөөд ингэсээр 100 оноо буюу 1 сая төгрөгний худалдан авалтанд хүрвэл бид танд 100 онооны картын гарын бэлгийг 1 удаа өгөх болно. Мөн та энэ картаараа худалдан авалт бүрт 3%-ийн байнгын хямдрал эдлэх ба 5 сая төгрөгт хүрэхэд танд бид 4%-ийн хямдралын картыг, 10 сая төгрөгт хүрэхэд 5%-ийн байнгын хямдралын картыг өгнө. Ингэснээр та манай байнгын худалдан авагчийн картаар тухайн үеийн картын хувиараа байнга хямдралтай бараа худалдан авах боломжтой гэсэн үг. Гэхдээ хямдралын үед хямдарсан барааг энэ картуудаар дахин хямдруулж авах боломжгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай дэлгүүр дээрээс та ирж авна уу.

 

Хаягаар үнэгүй хүргэж өгдөг үү?

И-мэйл Хэвлэх PDF
Үгүй. Овор ихтэй бараануудыг бид төлбөртэй үйлчилгээгээр хүргэж өгдөг. Зөвхөн онцгой урамшуулалт худалдан авалтын үед үнэгүй хүргэж өгөх нөхцөл орсон байвал үнэгүй хүргэж өгдөг. Жишээлбэл: Сугалаат худалдааны үед азтан болоод шагнал хожсон бол үнэгүй хүргэж өгөх гэх мэт.

 

БСБ Сервис ХХК-ны бараанууд баталгаат хугацаатай юу?

И-мэйл Хэвлэх PDF
Байгаа. Таны худалдан авсан бараанаас хамаарч жижиг бараа(зай, чихэвч гэх мэт)-наас бусад бүх бараанд бид 3-12 сар хүртэлх баталгаат хугацааг өгдөг. Танд баталгаат хугацааны баримтыг өгөх ба та тэрхүү баримтыг хугацаа дуусах хүртэл нь хадгалах хэрэгтэй. Тухайн хугацаанд бараа эвдрэх, гэмтэх эсвэл өөр ямар нэг асуудал гарвал үнэ төлбөргүй засах буюу солих гэх мэт үйлчилгээг бид бүрэн хариуцна. Баталгаат хугацаа дууссан хойно бол төлбөртэй үйлчилгээгээр та үйлчлүүлэх боломжтой.

 

Аль банкны зээлээр бараа худалдан авч болох вэ?

И-мэйл Хэвлэх PDF
Бүх банкны зээлээр авах боломжтой. Та дэлгүүр дээрээс эхлээд бараагаа сонгоод тухайн барааны нэхэмжлэхээ авах хэрэгтэй. Дараа нь банкнаас зээл авах материалиудыг бүрдүүлэн хүсэлт гаргахад болно. Банк болгон бага зэрэг ялгаатай байдаг. Та хамгийн ойр байгаа аль ч банкнаас зээл авах боломжтой.

 
JPAGE_CURRENT_OF_TOTAL

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл