You are here: Home Ажлын байр

Ажлын байр

И-мэйл Хэвлэх PDF

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн мэндчилье.

Салбартаа тэргүүлэгч БСБ Сервис ХХК нь хэрэглэгчдэд шинэ үеийн дэвшилтэт технологи бүхий чанартай бараа, шинэлэг үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилготой ажилладаг билээ.

Тус компани нь 1991 оны 10-р сарын 05-нд санхүү бүртгэлийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар 1993 оноос эх орондоо электрон бараа, компьютер, албан тасалгаа, гэр ахуйн тавилгын худалдааг эрхлэн явуулж 20 жилийг ардаа орхижээ.

Өнөөдрийн байдлаар манай компани улс орон даяар нийт 14 салбар дэлгүүртэй, 400 гаруй ажилтан, дэлхийд алдартай 20 гаруй брэндийн албан ёсны дистрьюбитрээр ажиллаж Монголын хэрэглэгчдэд баталгаат засвар, үйлчилгээний хамтаар хүргэж байна.

БСБ Сервис ХХК нь МУ-ын электрон барааны зах зээлийн 24%-ийг, комьпютерийн зах зээлийн  20%-ийг эзэлдэг юм.

Манай компани МҮХАҮТанхимаас шалгаруулдаг Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжид 2002 оноос хойш тасралтгүй 8 жил дараалан эхний 50-д шалгарч байна.

Дээрх амжилтууд нь манай эрч хүчтэй, чадварлаг, эвсэг, бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим юм.

Байгууллага хөгжиж, амжилтай ажиллах түлхүүр хүчин зүйл нь бүтээлч хүн  байдаг учраас цаашдын хөгжил, амжилт ч техник, технологийн нөөцөөс илүүтэйгээр бүтээлч баг, хамт олны гарт орших болно. Иймээс манай компани аль ч нөөцөөс илүүтэйгээр бүтээлч хүн, багт анхаарлаа хандуулж байгаа.

Ажилтнууд үр бүтээлтэй ажиллах гол хүчин зүйл нь эвсэг хамт олон, цалин хөлсний шударга тогтолцоо гэж үзэж ажилтныхаа ажлын үр дүнд нь суурилсан шагнал урамшууллын систем, ажил дээрээ хөгжих, карьер ахих боломж бололцоогоор хангаж ажилладаг бөгөөд бүтээлч хүн танд дэлхийн зах зээл дэх нэр нөлөө бүхий брэндүүдийн албан ёсны дистрибьютер компаниудын шилдэг арга туршлагаас суралцах таатай орчин, боломжийг олгож байна.

Үүний зэрэгцээ ажлын тухтай орчин, сурч хөгжих нөхцөл, нийгмийн асуудлууд ч анхаарлын төвд байгаа бөгөөд зохих хэмжээнд шийдвэрлэж байгаа.

Мөн хойч үе, залуус тэр тусмаа сургууль төгсөж буй оюутнууддаа хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлэх, туршлага хуримтлуулах үүднээс оюутан ахуй үедээ цагаар ажиллах боломж олгож Оюутан ажиллуулах хөтөлбөр, хагас цагаар ажиллах хүсэлтэй залууст зориулсан Орлон гүйцэтгэгчээр ажиллуулах хөтөлбөр, гадаадад төгссөн болон англи хэлийг монголдоо чадварлаг эзэмшсэн залуусыг эх орондоо өндөр цалинтай ажил хийх боломжийг хангах зорилготой Гадаадад төгсөгчидийн болон англи хэлний нэмэгдэл олгох хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Шинэ ажилтнуудын хувьд өөрийгөө нээж амжилтад хүрэх боломж бүрэн нээллтэй байгаа бөгөөд бид таныг дэмжин ажиллахдаа баяртай байх болно. Таны мэдлэг, бидний туршлага хослон ажиллахад бизнесийн өндөр амжилтад хамтдаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье

“БСБ Сервис”ХХК-ийн Ерөнхий захирал:          Б.Жаргалсайхан

empstaff

 

Бидэнтэй холбогдох

  • Утас: 329090328863
  • Факс: 324504
  • Email: info@bsb.mn

elbalogomegastorelogo

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл