Бид Швед улсыг хэр сайн мэдэх вэ? Магадгүй, хоккейн шилдэг баг, Волво автомашин, АББА хамтлагаар нь л сайн мэдэх байх. Харин жирийн иргэд бидний хувьд бол бараг ингээд л болох байх.
{mosimage}Харин би өнөөдөр та бүхэндээ өөр нэг, олон хүний амьдралд ихээр нөлөөлж чадсан нэгнийг танилцуулъя. Тэгвэл энэ улсын нэрийг дэлхийд гаргаж байдаг өөр нэг агуу зүйл байдаг нь гэр ахуйн цахилгаан бараа, цэвэрлэгээний төхөөрөмж үйлдвэрлэгч Electrolux юм.
Анх тоос сорогчийг 1910 онд үйлдвэрлэн худалдаалж эхэлж байсан энэхүү гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэгч нь өдгөө дэлхийн №1 үйлдвэрлэгч болж чадсан байна. Дэлхийн 150 гаруй оронд өөрийн салбартай бөгөөд 77,000 ажиллагсадтай, жилийн 125 тэрбум Швед крон буюу 19 тэрбум ам долларын борлуулалт хийдэг нь манай улсын ДНБ-ээс даруй 6 дахин их юм. (Монгол улсын ДНБ 2006 онд анх удаа 3 тэрбум ам долларт хүрсэн).Өнөөдөр дэлхий дээр 400 гаруй сая айл гэр Electrolux брэндийн цахилгаан хэрэгслийг хэрэглэж байгаа бөгөөд нэг айл 3 ам бүлтэй гэвэл 1,2 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 1/5 нь Electrolux-ийг хэрэглэдэг гэсэн үг юм. {mosimage}Жил бүр Electrolux-ийн 55 сая гаруй бүтээгдэхүүн худалдаалагддаг ба энэ нь өдөр бүр секунд тутамд 2ш барааг хэрэглэгчид дэлхийн хаа нэгтээгээс худалдан авдаг гэсэн үг юм. Electrolux нь хөргөгч, аяга тавга угаагч, угаалгын машин, тоос сорогч, плитка зэргийг Electrolux, AEG, Zanussi, Eureka, Frigidaire гэсэн брэндүүдээр зах зээлд нийлүүлдэг, өөрийн 22 үйлдвэртэй.
Axel Leonard Wenner-Gren 1881 оны 6 сарын 5-нд Шведийн Удиваллагийн (Uddevalla) Урхаген (Urhagen) хэмээх газар төржээ. Тэр энд өсөж торнин Удиваллагийн (Uddevalla) 5 жилийн сургалттай бага сургуульд анх элсэн орж суралцжээ. Түүний дуртай хичээл нь газар зүй болон тооны хичээл байлаа. Түүний газар зүйн хичээлд дуртай байсан нь түүнийг шуудангийн марк амжилттай худалдах ажилд уруу татсан юм.
Дээврийнхээ хөндийгөөс эцгийнхээ хуучин бизнес нь сэтгүүлчийн ажил болохыг мэдсэн ба Швед, Англи хэл дээрх хэд хэдэн үнэ бүхий дугтуйтай марк олсон байна. Энэхүү цуглуулгаа ашиглан бяцхан наймаа хийж эхэлсэн ба зуны амралтаа өөрийн нагац ах Каролинтэй(Caroline) хамт Лицекилд(Lysekil) өнгөрөөв. Тэнд лаазалсан сав хийх боломжтой жижиг төхөөрөмж байсан бөгөөд төмрийн хаягдал ашиглан бяцхан үйлдвэрлэл явуулж эхлэв. Янз бүрийн гоёмсог сагс, сав бэлэг дурсгалын зүйлсийг хийж жуулчдад худалдаж байв. Энэ нь маш амжилттай болсон бөгөөд бүр өөрийн найзуудыг хөлслөн авч үйл ажиллагаагаа багаар тэлэв. Дээврийнхээ хөндийд бяцхан үйлдвэрлэл явуулж, залуу найз нараараа гудамжинд юмаа заруулдаг байв.
15 настайдаа сургуулиа төгсөөд Gothenburg-т хүнсний худалдааны компанид ажилд орсон ба хажуугаар нь оройгоор франц, герман, англи хэл сурч, цайны цагаараа төгөлдөр хуурын хичээлд суудаг байв. Тэр үед Америкчууд Европт Санто хэмээх мотортой, шахуургатай, 20кг жинтэй тоос сорогчийг 500 крон, одоогийн 20,000 крон буюу 3,560,000 төгрөгөөр худалдаж байв. Энэ бол 1908 он байсан бөгөөд Wenner-Gren 27 настай байв. Тэрбээр үүнийг анх нэгэн дэлгүүрийн цонхоор харсан ба хэрвээ би үүнийг арай илүү хөнгөхөн бас хямдханаар хийж чадвал айл бүрт нэгийг худалдаж чадна гэж Уэйннэр Грэн(Wenner-Gren) анх боджээ. Тэр өөрийн олон жилийн турш хайж байсан зүйлээ олсон гэдгээ тэгэхэд ухаарсан юм. Ингэж анх тэр санаагаа олж, барьж авч чадсан ба хожмын Electrolux болсон байна.
{mosimage}
Үүнээс хойш өөрийн бүх хүч чадал, нөөцөө тоос сорогч бүтээхэд, худалдахад зориулж эхлэв. Тэр Сантогийн АНУ-ын Филаделфид байрлах үйлдвэртэй холбогдон Европ дахь төлөөлөгч болох хүсэлтээ тавив. Удалгүй хариу ирж Европ дахь ерөнхий төлөөлөгчтэй холбогдон хамтран ажиллахаар болов. Гэвч тэндээ амжилтанд хүртэл нэлээд хугацаа өнгөрсөн юм. Тэрбээр гайхалтай борлуулалт хийхүйц туршлагатай болсон байв. Тухайн үед Шведэд ижил төрлийн олон компаниуд байгуулагдаж байсан ба Wenner-Gren зохион бүтээгч эсвэл инженер ч байгаагүй юм. Гэсэн хэдий ч тэр жинхэнэ борлуулагч байсан юм. Тэр энэ тал дээрээ бол суут авъяастан байлаа. Тэр цоо шинэ аргыг хэрэглэж эхэлсэн юм. Энэ нь гэрээр борлуулах арга байв. Тэр тоос сорогчийг айлийн гэрт үзүүлж, таниулан, хэрхэн ашиглахыг харуулдаг байв. Худалдан авагч энэ бүхний дараа ашиглах заавартай нь хамт худалдан авдаг байлаа.
1912 он Wenner-Gren Шведэд буцан ирэв. Энэ үед Шведийн Elektromekaniska, AB Lux гэсэн 2 компани Америкийн Санто тоос сорогчийн үйлдвэрлэх эрхийн дагуу уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаж байв. AB Lux нь керосиноор ажилладаг чийдэн хийдэг байсан ба шинэ бүтээгдэхүүний эрэл хийж байсан байна. Wenner-Gren Lux-ийн шинэ ерөнхийлөгч болох C. G. Lindblom-той холбоо тогтоон Герман дахь Шведийн Lux тоос сорогчийг худалдах ерөнхий төлөөлөгч болгохыг санал болгов. Тэр жилд 500 ширхэг тоос сорогч худалдах гэрээг хийв. Германд тэр маш их амжилт олсон ба жилийн дараа Франц, Их Британи дахь төлөөлөгч болов. Энэ нь 300 кроны үнэтэй, одоогийнхоор бол 12,000 кроны үнэтэй, 14 кг жинтэй Сантогийн тоос сорогчийн хуулбар байсан юм. Бас нэлээд сул талтай байлаа. Lux тоос сорогчийн өөр нэг хэсэг нь Sven Carlstedt-ний үүсгэн байгуулсан Aktiebolaget Elektromekaniska компанийх байв. Энэ компани нь мотор үйлдвэрлэдэг байсан ба үүний моторыг нь Lux тоос сорогчинд суурилуулдаг байв.
Дэлхийн 1-р дайны дараа Wenner-Gren Шведэд буцаж ирээд Sven Carlstedt-тай шинэ зөөврийн тоос сорогчийн загварын талаар хэлэлцэх үедээ холбоо тогтоон үүнийгээ Lux-д танилцуулав. Гэвч тэд үүнд нь итгэсэнгүй. Харин үүний дараа Wenner-Gren өөрийн компанийг Svenska Elektron AB нэртэйгээр байгуулж, Elektron гэсэн нэртэйгээр шинэ тоос сорогчоо худалдаалж эхэлсэн ба энэ нь маш их амжилт олсон юм. Шинэ тоос сорогч түүнд зах зээл дээр хүчирхэг болох боломж олгосон ба зөвхөн өөрийнхөө байгууллагыг хүчирхэгжүүлэх л зам үлдсэн байв.
1916 онд Wenner-Gren Elektromekaniska компанийн үндсэн хувьцааг худалдаж авснаар тэрбээр ТУЗ-ын гишүүн болж, Carlstedt-тэй хамт удирдаж эхлэв. Хожим 1919 оноос эхлэн Elektromekaniska, Elektron and Lux гурав нэгдэж эхэлсэн ба нэрээ энэ гурвын нэгдэл болгон Elektrolux болгосон байна. Дараа нь нэрээ бага зэрэг өөрчлөн Eleсtrolux болгосон байна ба тэрбээр 1939 он хүртэл компаниа удирдсан юм. 1919 онд Дани, Голланд, Швейцарь, Францад борлуулалтын компаниа байгуулав. Мөн Их Британи, Норвегид бараагаа худалдсан юм. Elektrolux тоос сорогчийн эрэлт маш их байлаа. 1919 он гэхэд л Францад 572, Данид 442, Их Британид 472 ширхэг тоос сорогч худалдаалав.
Гэсэн хэдий ч борлуулалт гагцхүү үйлдвэрийн хүчин чадлаас л хамаарах нь хэцүү байлаа. 7,000 захиалга авч, дөнгөж 4,700 л хүргэж өгч чадаж байв. 1920 оны урьдчилсан байдлаар 20,000 ш тоос сорогч борлуулах боломжтой байсан боловч үйлдвэрлэх хүчин чадал хомс байв. Салбарууд нэмэгдсээр, эрэлт өссөөр, зөвхөн тоос сорогчийнх ч биш бүр хөргөгч, шал цэвэрлэгчийн эрэлт маш их байлаа. Улмаар гадаадад үйлдвэр барих шийдвэр гарлаа. Анхны гадаад дахь үйлдвэр Германы Берлинд 1926 онд нээгдлээ. Үүний дараах жил Англи, Францад үйлдвэрүүд нээгдлээ.
{mosimage}
Америкийн зах зээлд анх 1931 онд гарсан ба үүнээс 5 жилийн дараа анхны тоос сорогч, хөргөгч, шал цэвэрлэгчийн үйлдвэрээ Австралид ашиглалтанд оруулав. Үүнээс хойш тус компани тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар өдгөө дэлхийн хамгийн том гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цэвэрлэгч үйлдвэрлэгч болсон байна. Үүнийг нэг баталгаа бол дэлхийн томоохон зочид буудал, зоогийн газрууд, банк, эмнэлэг, нисэх онцгоцны буудлууд, тус брэндийн бүтээгдэхүүнийг сонгож өөрсдийн хэрэглэгчиддээ үйлчилдэг. Electroluх-ийн өнөөдрийн хэрэглэгчид нь өөрсдөө брэнд юм. Тэгэхээр брэндүүдийн хэрэглэдэг брэнд бол Electrolux гэж хэлж болох юм. Тухайлбал Carnival Cruise Line Paradise, Crystal Cruise Symphony, Disney Cruise Line, Disney Wonder Fina, Quantas, Sheraton ЗБ, Ritz Carlton ЗБ, Four Seasons ЗБ, Hyatt ЗБ, Radisson, Meridien, Esso, Parlament Europeen, Procter & Gamble, Hilton ЗБ, Ciga ЗБ, Club Mediterranée, Ikea, , Nokia, Air France, Sofitel, Lufthansa, Audi, Daimler Chrysler, KLM, Shell, Unilever, Alitalia, , Kuwait Air, Atlas Copco, Nestle, McDonald's, Ford, Siemens, Ibis, Gucci, Alenia Aerospazio, Naturagel, гэх мэтээр цааш нь үргэлжлүүлж болно.
Сүүлийн үеийн Electrolux-ийн гол үйл явдлууд
2000: Дэлгэцтэй хөргөгч. Өөрөөр хэлбэл интернетэд холбогдсон хөргөгчний анхны загварыг бүтээсэн ба хоол хүнсийг ч мөн хүйтэн сэрүүн нөхцөлд цэвэр хадгалдаг.
2001: Electrolux O2 шүүлтүүрийн системтэй HEPA 13 хэмээх хойд хэсгийн агаараас илүү цэвэрхэн 99,5% шүүх чадвартай хүчилтөрөгч бүхий анхны тоос сорогчийг танилцуулав.
2002: Дэлхийн хамгийн анхны робот тоос сорогч Trilobite-ийг танилцуулав.{mosimage}
2002: Дэлхийн хамгийн анхны ярьдаг угаалгын машин болох Washy Talky-г танилцуулав.
2003: Антарктидын мөсөн туйл дахь “Terra Nova Bay” баазад гар ахуйн цахилгаан хэрэгслийг нийлүүлэв. Уг бааз өөрийн туслах бааз болох “Concordia” баазад нэмэлт, дагалдах хэрэгслүүдийг байнга авч байхаар болов.
2003: Electrolux анх удаа “Загварын Лаборатор” хэмээх зохион бүтээх тэмцээнийг оюутнуудад зориулан зохиож эхлэв.
"Thinking of you" –Таны тухай
“Шилдэг загвар зохион бүтээгч“ гэдгийг илүү сайн харуулж өгч байгаа юм. Компанийн зах зээлийн олон нийтийн харилцаа нь Electrolux-ийн дүр төрхийг зах зээлийн бүх бүс нутгуудад болон бүтээгдэхүүн тус бүр дээр бүтээж өгдөг учир их чухал юм. 2006 онд шинэ олон нийтийн харилцааны үндэс тавигдсан ба энэ нь - "Thinking of you" юм. (Таны тухай бодож байна, эсвэл таны төлөө, таныг л санадаг гэх мэтийн утгатай). Энэ нь Electrolux-ийг шинийг бүтээгч, хэрэглэгчдэд илүү анхаарал тавьдаг.
Өнөөдөр Electrolux дэлхий дээр хамгийн шилдэг нь болж чадсан бөгөөд та энэ брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ ямархуу болохыг өөрөө мэдрэх болно. Энэ бол чанар, нөр их хөдөлмөр, санаачлага, хүсэл эрмэлзлэл, мөрөөдлийн хүчинд бий болсон гайхамшгуудын нэг. Тэртээх олон жилийн өмнө Axel Wenner-Gren-ийн хүсэн хүлээж байсан зүйл одоо бараг биелсэн байна. Бид ингэж л бусад шиг хүсэж мөрөөдөж түүнийхээ араас тэмүүлэх ёстой болов уу гэж бодном.
Ийнхүү яг 100 жилийнхээ босгон дээр дэлхийн №1 гэр ахуйн цахилгаан бараа, цэвэрлгээний үйлдвэрлэгч болох Шведийн алдарт Electrolux Монголд өөрийн бараа бүтээгдэхүүнээ удаан хугацаанд Монголын зах зээлийг судалсны эцэст МУ-ын ТОП-10 компанийн нэг болох БСБ Сервис ХХК-тай хамтран ажиллахаар болж байгаад тус компанийн хамт олон баяртай байгаа бөгөөд Монголын хамгийн том электрон бараа, компьютер, тавилгын БСБ Мегастор их дэлгүүр, бүх Элба сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэллээ. Одоо Монголын ард түмэнд илүү сайхан амьдрах боломж илүү ихээр нээгдэж байна.