You are here: Home Брэндүүд JVC анхны Full HD 120 GB хард дисктэй видео камерыг бүтээсэн.

JVC анхны Full HD 120 GB хард дисктэй видео камерыг бүтээсэн.

И-мэйл Хэвлэх PDF

    Victor Company of Japan, Limited (日本ビクタ株式, Nippon Bikutā Kabushiki-gaisha) буюу JVC нэрээрээ олонд танил болсон ОУ-ын сонирхогчийн болон мэргэжлийн электрон барааны үйлдвэрлэгч энэхүү корпораци 1927 онд Японы Ёкохама (Yokohama)-д АНУ-ын понограф, бичлэгийн тэргүүлэгч The Victor Talking Machine компанийн салбар болж "The Victor Talking Machine Company of Japan, Limited" гэдэг нэрээр байгуулагджээ. Тус компани нь Японд хамгийн анхны зурагт, VHS видео бичигчийг танилцуулсан гэдгээрээ нь хамгийн их алдартай юм.

    1930-аад оноос JVC понограф болон бичигч үйлдвэрлэж, 1932 оноос радио үйлдвэрлэж, улмаар 1939 онд Японы хамгийн анхны зурагтыг үйлдвэрлэсэн байна. Дэлхийн 2-р дайны үеэр гадаадын түншүүдтэй харилцахад хэцүү болж эхэлсэн ба 1953 оноос хойш Мацушита(Panasonic) компанийн мэдэлд 2007 оны 8 –р сарыг хүртэл ихэнх мэдэл нь шилжсэн байна.

    JVC VHS форматыг илүү хөгжүүлж, анхны VHS бичигчийг танилцуулсан ба энэ нь хамгийн анх 1977 онд зах зээлд US $1060 ам доллараар худалдаалагдаж эхэлсэн байна. Үүнээс жилийн өмнө Sony өөрсдийн Betamax хэмээх гэрийн видео кассетыг гаргасан ба JVC-ийн гол өрсөлдөгч болон 1980-аад оны видео кассетны дайн эхэлсэн юм. Betamax нь VHS форматыг бодвол арай жижиг, өндөр чанартай бас хальсыг хамгаалагч гэх мэт олон давуу талтай байлаа. Гэвч энэ нь маш бага цагийн бичлэг хийдэг байв. Тухайлбал, 1984 он гэхэд 12 компани нь Betamax-ийг сонгож байхад 40 компани VHS-ийг сонгож байсан юм. 1988 оноос Sony өөрийнхөө бүтээгдэхүүн дээр ялагдал хүлээсэн бөгөөд улмаар VHS хальсийг үйлдвэрлэж эхэлсэн юм.

    1970 онд JVC Videosphere хэмээх орчин үеийн хүнхэр дэлгэцтэй зурагтыг дотороо сэрүүлэгтэй цагтайгаар мөн сансарын нисгэгчдийн дуулга хэлбэртэйгээр үйлдвэрлэн гаргасан юм. Энэ нь худалдаанд гараад маш их амжилт авчирсан юм.  1976 онд JVC дотроо видео тоглуулагчтай зурагтыг үйлдвэрлэсэн байна.

    1980-аад оноос Sony Walkman-тай адилаар зөөврийн чихэвчний хөгжмийг худалдаанд гаргасан ба энэ нь радио хүлээн авах утасгүй сонсох боломжтой байсан юм. JVC амжилт гаргахад энэ үед хэцүү болж байсан бөгөөд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ Victor гэсэн нэрээр худалдаалж байв. Мөн Европын зах зээлд ч мөн адил борлуулалт нь сайнгүй байлаа.

    Их Британийн Ferguson электроник компани JVC-ийн видео бичигчийг өөрийн зах зээлд анх танилцуулсан ба JVC компанид их өөрчлөлтийг авчирсан юм. Гэсэн хэдий ч Ferguson өөр бэлтгэн нийлүүлэгчдийг хайж байлаа. Удалгүй Ferguson компанийг Thomson SA өөрийн мэдэлд шилжүүлснээр JVC-тэй харилцаа тасарсан юм. Гэвч JVC-ийн нэр хүнд, найдвартай байдал, өндөр чанар нь байсаар л байсан ба улмаар өөрсдийн хард дисктэй видео камеруудыг үйлдвэрлэж хөгжүүлж эхэлсэн юм.

    2001 онд видео камерыг хөгжүүлсэн анхдагч нарт зориулсан Emmy Award хэмээх дээд шагналыг тэдний бүтээсэн гайхалтай технологийн амжилтанд зориулан Үндэснийн Телевиз, Урлаг, ШУ-ын Академиас (National Academy of Television Arts and Science) олгосон байна. Жил бүрийн JVC-ийн Токиогийн Фестивал, JVC Жаз Фестиваль зэргийг ивээн тэтгэж зохион байгуулсан нь олон мянган хэрэглэгчдийг татаж чадсан юм.

    1982 оноос дэлхийн шилдэг хөлбөмбөгийн багуудыг ивээн тэтгэсээр ирсэн бөгөөд Английн Премер Лигийн алдарт Арсенал багийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамгийн олон жил буюу 1982-1999 оныг хүртэл ажилласан юм. Мөн 2002 оны БНСУ-Япон улсуудад болсон Дэлхийн Хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийн албан ёсны түнш болж байсан юм. JVC-ийн өөр нэг хамтын ажиллагаа бол Кеннедийг нэрэмжит ОУ-ын сансарын станцтай байнгын харилцаатай байдаг явдал юм. Саяхнаас ESPN Zone болон Foxploration нартай хамтран ажиллахаар болж байгаа. 2005 онд JVC HANA буюу Өндөр Технологийн Аудио Видео Сүлжээний Холбоо(the High Definition Audio-Video Network Alliance)-д элссэн ба электрон бүтээгдэхүүний зохистой байдал, стандартыг бий болгоход хувь нэмрээ оруулсаар байна.

JVC 2005 онд хамгийн анхны  DVD+RW DL форматыг үйлдвэрлэсэн.

2006 оны 12 сард Мацушита (Panasonic)  Kenwood, Cerburues Capital Management компаниудад JVC дэхь өөрийн эзэмшлийн хувийг худалдахаар болов.

2007 онд Мацушитагын эзэшил нь 37% хүртэл буурсны дараагаар Kenwood болон SPARKX Investment-тэй стратегийн хамтын ажиллагаатай болов.

JVC брэнд нь Японд Victor  хэмээх нэрээрээ танигдсан ба Нипр нохой, түүний эзэний хоолойгоор (Nipper dog His Master's Voice logo-HMV) илүү олонд хүрсэн юм.  

    Өдгөө тус компани нь 26,851 ажиллагсадтай, 27 улсад өөрийн борлуулалтын албан ёсны төлөөлөгчидтэй, 3 бүсэд өөрсдийн төлөөлөгчидтэй, 9 улсад нийт 19 үйлдвэртэй, 34,1 тэрбум иены орлоготой ажилладаг электрон бараа, дуу хөгжмийн хэрэгсэл, хальс, мэргэжлийн болон сонирхогчийн видео камер, дагалдах хэрэгсэл, LCD зурагт, DVD тоглуулагч, бичигч гэх мэтийн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч болон бидний амьдралыг улам баяжуулсаар байна.

      Хамгийн сүүлд буюу 2007 онд Full HD хард диск буюу 120GB-ийн багтаамжтай дэлхийд хамгийн анхны мөн хамгийн их багтаамжтай видео камер үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна.

     Дэлхийн олон шилдэг газар JVC брэндийн техник хэрэгслийг өөрсдийн стандарт болгон мөрдөж ажилладаг ба JVC хэзээ ч тэдний итгэлийг алдаж байгаагүй ба өөрсдийн найдвартай байдал, чанартай, бүтээгдэхүүн, өндөр технологиор үргэлж тасралтгүй хангасаар ирсэн билээ.

    Дэлхийн хүн төрөлхтний спортын томоохон баяруудын нэг болох Европын Хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн (Дэлхийд нэр хүндээрээ Олимп, Хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний дараа ордог) анх удаа 2 улсад буюу Австри, Швейцари улсуудад 2008 оны 6 сарын 7-30нд зэрэг болох бөгөөд тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч нь JVC юм. Энэ нь тус тэмцээний бүх дамжуулах техник хэрэгсэл, үзэгчдэд хүргэх дэлгэц зэрэг нь бүгд зөвхөн JVC брэндийн LCD зурагт, видео камер, кассет болон бусад хэрэгсэл байна гэсэн үг юм.

    БСБ Сервис ХХК JVC-ийн бүтээгдэхүүнийг олон жилийн турш худалдаалж байгаа бөгөөд энэ удаагийн Евро-2008-ийн үеэр JVC брэндийн цоо шинэ, өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулан худалдаалж эхлээд байна.

Бидэнтэй холбогдох

  • Утас: 329090328863
  • Факс: 324504
  • Email: info@bsb.mn

elbalogomegastorelogo

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл