Indesit Компани Италийн хамгийн том, Европын 2 дахь, дэлхийн 5 дахь том гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч юм. Тус компани 2006 оны байдлаар 15 сая гаруй бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулж, 4,4 тэрбум ам долларын борлуулалт хийсэн байна. Энэ манай улсын борлуулалтаас бараг 2 дахин их байгаа юм. Өнгөрсөн онд Монгол улсын ДНБ анх удаа 3 тэрбум ам долларт дөхөж очсон юм. Тус компани Европын зах зээлийн 15% гаруйг эзэлдэг.
1930 онд Aristide Merloni гэгч эр Италийн Albacina хэмээх газар өөрийн нэрээр нэрлэгдсэн ус халаагчийн Merloni үйлдвэрээ байгуулжээ.
1975 онд Merloni үйлдвэрийн гэр ахуйн цахилгаан барааны хэлтэс нь тусдаа биеээ даан салбарлаж Merloni Elettrodomestici гэсэн нэртэй компани бий болов.
1987 онд анх Миланы хөрөнгийн биржид бүртгэлтэй болов.
Түүнээс тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар дэлхийд өөрийн гэсэн данстай томоохон үндэснийхээ хамгийн том үйлдвэрлэгч болж чадсан байна.
2005 онд өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн болох Indesit брэндийн нэрээр компанийн нэрээ өөрчлөн Индесит компани болов.
Одоо тус компани нь Ariston, Indesit, Hotpoint, Scholtes гэсэн брэндийн гэр ахуйн цахилгаан бараа болох аяга тавга угаагч, цахилгаан зуух, плитка, хиншүү сорогч, угаалгын машин, хөргөгч гэх мэтийг дэлхийн энд тэнд байрлах 18 үйлдвэртээ үйлдвэрлэж, 24 борлуулалтын бүсээрээ дамжуулан худалдаалж, нийт 20,000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Тус компанийн бүтээгдэхүүнүүд нь Европын холбооны стандарт, ОУ-ын чанарын ISO 9001, 14001 гэсэн шаардлага хангасан ба дэлхийн хаана ч хэрэглэж болох юм.
Мөн тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь шилдэг загвар, шилдэг технологи, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн шагналаар байнга шагнуулдаг юм. Тухайлбал 2007 онд тус компанийн гаргасан Италийн алдарт зохион бүтээгчийн загвараар хийсэн Indesit MOON хэмээх бүрэн автомат угаалгын машин нь гарсан даруйдаа борлуулалтаараа хамгийн өндөр байж, Европын хамгийн шилдэг загварын шагнал хүртсэн байна. Та хүсвэл энэхүү угаалгын машиныг манай салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.
МУ-д анх удаа борлуулах онцгой эрхтэйгээр БСБ сервис ХХК тус брэндийн гэр ахуйн цахилгаан барааг оруулж ирэн өөрийн нэрийн БСБ Мегастор, Элба сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Та зөвхөн тус компанийн дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд дагалдах үйлчилгээ болон баталгаат хугацааг хамтад авах юм.
Дэлхийн хамгийн шилдэг брэндүүд бидний амьдралыг хөнгөвчилөн, илүү сайхан амьдралыг авчирч, аюулгүй амьдрах баталгаа болсоор байна.