Харин 2008 оны 1 сараас эхлэн Мацушита компанийн нэрээ Panasonic болгон өөрчлөн 2008 оны 10 сар хүртэл туршиж үзэхээр болсон байна. Эцсийн шийд 6 сарын хувьцаа эзэмшигчдийн хурлаар гарна. Мөн Японы зах зээлд дэхь “National” брэндийн нэр өөрчлөгдөн Panasonic нэрээр солигдох юм байна. Панасоник бол Японы хамгийн том электрон бараа үйлдвэрлэгч ба цагаан бараа гэгддэг гэр ахуйн цахилгаан барааны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Мацушита 1955 онд Америк, Канад, Мексикийн зах зээлд зориулан Панасоник брэндийг бүтээсэн юм.
Үүнийг нэг нь Формула-1 юм. Формула-1 бол манай гаргийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй автомашины уралдаан бөгөөд уг тэмцээнд оролцогч автомашинууд бол газар дээрх хамгийн хурдан, хүчтэй техник хэрэгслүүд юм. Өнгөрсөн зууны дунд үеэс Панасоник Формулатай нөхөрлөж эхэлсэн бөгөөд Японы алдарт Тоёота багийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох болсон байна. Үүнд оролцох болсон олон шалтгааны нэг нь Панасоник брэндийн бүтээгдэхүүнүүд үргэлж шинийг санаачлагч, анхдагч, бүхнээс түрүүлэгч байдаг гэдгийг харуулах явдал юм. Мөн Панасоник Плазма зурагтын технологи нь хамгийн хурдан өнгөрөх дүрсийг ямар ч сарнилтгүйгээр үзэгчдэд харуулж чаддаг нь Формулатай яг тохирч байгаа юм. Та Формула-1 тэмцээнийг Панасоник зурагтаар үзвэл жинхэнэ өөгүй харах ба таны нүд хэзээ ч чилэхгүй. Мөн өөр бусад хүссэн спортын тэмцээнийг ч мөн үүгээр үзээрэй. Гайхалтай.
Matsushita-гийн замнал
1927: National брэндийг анх танилцуулав.
1931: Радио үйлдвэрлэж эхлэв.
1933: Кадома (Kadoma), Осакад(Osaka) томоохон хэмжээний үйлдвэрийг ашиглалтанд оруулж, үйлдвэрлэлийн хэрэгслээ тийш нь шилжүүлэв.
1935: Matsushita Electric Industrial компанийг дахин зохион байгуулж, Matsushita Electric Works хэмээх салбар компаниа байгуулав
1941: Цэргийн зориулалттай үйлдвэрлэл эхлэв. Модон усан онгоц, завь, модон агаарын онгоц үйлдвэрлэв.
1952: Голландийн Philips-тэй техникийн хамтын ажиллагаатай болж, шинэ үйлдвэрийн барилгын ажил эхлэн, үйл ажиллагаагаа тэлэв.
1954: Victor компанитай хамтран ажиллахаар болов.
1957: National дэлгүүрийн сүлжээг нээв. Энэ нь Японы эдийн засгийн өсөлтийн жилүүдэд маш амжилттай болсон юм.
1965: 7 хоногт 2 удаа амрадаг болов. Шинэ борлуулалтын системийг ашиглаж эхэлсэн ба зарим нэг худалдааны зардлыг бууруулав.
1977: VHS видеог худалдаалж эхлэв.
1983: Panasonic JR-200 гэрийн компьютерийг танилцуулав.
1986: Panasonic гэсэн брэндийн нэрийг Японд ашиглаж эхлэв.
1989.08.01: Технологийн хэлтэстээ маш өргөн хэмжээний өөрчлөлт, шинэчлэлтийг хийв.
1990: Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн National брэндийг Panasonic брэнд болгон Японд өөрчлөв.
1993: 3DO Interactive Multiplayer видео тоглоомын зах зээлд өрсөлдөхөөр хүч үзэв. Гэсэн ч Sony's PlayStation-ийн хүчтэй бодлогоос болж 1995 гэхэд үргэлжүүлэх боломжгүй болов.
1993: Philips-тэй хамтрах саналаа цуцалж, зөвшөөрлийн гэрээгээ хааж, өөрчлөв.
1994: Panasonic Shun Hing Industrial Sales (Hong Kong) ХХК болон Panasonic SH Industrial Sales (Shenzen) ХХК нарын хамтарсан компанийг БНХАУ-д Shun Hing Electric Works (Hong Kong) компанитай хамтран байгуулав. Shun Hing-ийн Rasonic брэнд Panasonic-ийн хэсэг болов.
1997: Зарим нэг салбар компаниудаа хаав.
2002: Техникийн бүтээгдэхүүнээ АНУ, Европод Панасоник нэрээр дахин нэрлэн худалдав.
2003: ОУ-ын цоо шинэ уриа “Panasonic. Ideas for life.”-г танилцуулав.
2008: Matsushita Electric Industrial компани нэрээ Panasonic Corporation болгон өөрчлөхөөр бэлтгэж эхлэв. (6 сарын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүлээж буй).
.





