Samsung group (Гурван од-삼성) БНСУ-ын хамгийн том, дэлхийн шилдэг тэргүүлэгч үндэстэн дамнасан корпорациудын нэг юм. Тус групп олон улсыг хамарсан төрөл бүрийн бизнес хийдэг бөгөөд өөрийн гэсэн SAMSUNG хэмээх брэндийг бий болгож чадсан юм. Тус группийн Samsung Electronics л гэхэд өдгөө дэлхийн хамгийн том электрон бараа үйлдвэрлэгч болсон байна. 2005 онд дэлхийд хамгийн их танигдсан 20 брэндийн нэг болсноор өөрийн өрсөлдөгч Sony-гийн байр суурийг энэ салбартаа булаасан байна.
Анх 1936 онд Lee Byung-Chul Дэгү хотод Samsung store нэртэйгээр өөрийн жижиг бизнесээ эхэлснээр тус компанийн үндэс тавигдсан бөгөөд өдгөө БНСУ-ын нийт экспортын 20%-ийг дангаараа эзэлдэг. Нийт 257,000 гаруй ажиллагсадтай, төрөл бүрийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, борлуулалтын нийт дүн нь 2006 оны байдлаар 158 тэрбум ам долларт хүрсэн байна. Энэ манай улсын ДНБ-ээс даруй 51 дахин их гэсэн үг юм.
Samsung Group 1980 онд Samsung Electronics компанийг байгуулсан бөгөөд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр судалгаа, шинжилгээний ажилд ихээхэн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд дэлхийд тэргүүлэгч болж чадсан юм. 1992 онд тэд дэлхийн том санах ой(memory chips) үйлдвэрлэгч болсон байна. 1995 онд анхны шингэн талст дэлгэцээ (LCD буюу Liquid CrystalDisplay) үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үүнээс 10 жилийн дараа дэлхийн хамгийн том шингэн талст дэлгэц үйлдвэрлэгч болж чадсан байна. Sony хүртэл шингэн талст дэлгэц дээр хөрөнгө оруулалт хийгээгүй байхдаа Samsung-тай хамтрахаар шийдэн S-LCD дэлгэцийн 51%, 49%-ийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг хамтран эзэмшихээр болсон байна.
Одоо Samsung дэлхийн №1 LCD зурагт үйлдвэрлэгч бөгөөд, гар утсаар дэлхийд №2-т орж байна. БСБ Сервис ХХК 2007 онд тус компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон бөгөөд өөрийн бүх салбаруудаар дамжуулан Samsung брэндийн бүх төрлийн электрон барааг худалдаалж байна.





