You are here: Home Бидний тухай Бидний түүх

Бидний түүхэн замнал

И-мэйл Хэвлэх PDF

Он

                                                                                                                                     Yйл явдал   

2007

 Монголын хамгийн том Электрон бараа, компьютерийн "БСБ Мегастор" дэлгүүрийг нээж ажиллуулсан. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр тодорсон. Самсунг болон Дикота брэндийн албан ёсны дистрибьютор болсон. 2006 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан.  

2006

Эрдэнэт хотод "Элба Эрдэнэт" шинэ дэлгvvрийг нээж ажиллуулсан. Улаанбаатар хотод єєрийн "Элба Нарлаг" худалдааны тєвийг барьж ашиглалтанд оруулсан.

2005 "Elba Home Fix" дэлгvvр, "Элба Сервис" тєвийг нээж, ажиллуулж эхэлсэн. 2004 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан.
2004 Улаанбаатар хотод албан тасалгааны тавилгын 2 дахь салбар "Элба Мишээл" дэлгvvрийг нээж ажиллуулсан. 2003 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан.
2003 "БСБ Сервис" ХХК орон нутгийг хамарсан худалдаа хийдэг Зээлийн борлуулалтын албатай болсон. 2002 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан.
2002 "БСБ Сервис" ХХК єєрийн нэгдсэн агуулахыг ашиглалтанд оруулсан. Мєн Эрдэнэт хотод "Элба Эрдэнэт" салбар дэлгvvрийг нээсэн.
2001 Орон сууцны хєтєлбєрийн хvрээнд 42 сая тєгрєгийн ХО хийж, 5 ажилтанд нэмж орон сууц худалдан авч єгсєн ба мєн 250 сая тєгрєгийн 16 айлын орон сууцны байшин шинээр барих гэрээ байгуулав.

8-р сард сансрын холбооны VSAT сvлжээний vйл ажиллагаа эрхлэх Инкомнэт компанийг байгуулав.
2000 Програм хангамжийн салбар дахь дэлхийн шилдэг мэдлэг, технологийг эзэмших, дотоодын зах зээл дээр тэргvvлэх байр сууриа бэхжvvлэх, улмаар дэлхийн зах зээлд гарах зорилгоор Японы Бунка Ориент Корпарацитай хамтарсан ХО-тай BOC Mongolia компани байгуулав.

Ажилтнуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх хєтєлбєр баталж, тvvний хvрээнд нийтдээ 40 сая тєгрєгийн ХО хийж, 13 ажилтныг 1-2 єрєє орон сууцтай болгов.

МХАYТанхимаас Оны шилдэг менежер цолоор шагнуулав.
1999 Монголын арилжааны банкуудын програм хангамжийн системийн ОУ-н тендерт Австралийн FNS компанитай хамтран оролцож хэрэгжvvлж эхлэв.

Оны шилдэг 50 бизнесменээр 3 дахь удаагаа шалгарав.
1998 Ємч хувьчлалын дуудлага худалдаагаар дахин 2 байр худалдан авч, Элба Боржин электрон барааны дэлгvvр, Мадонна диско баар байгуулав.

АКIRA брэндийг монголд тєлєєлєх албан ёсны худалдаалагч болов.

Оны шилдэг 50 бизнесменд дахин шалгарав.

Байнгын худалдан авагчиддаа зориулж БИДНИЙ БАЯР, ТАНЫ БАЯР хэмээх шинэ жилийн баярын шоу-vдэшлэг анх удаа зохион байгуулсан нь эдvгээ жил бvрийн уламжлалт баяр болжээ.
1997 Ємч хувьчлалаар Тєрийн Ємчийн Хорооноос явуулсан дуудлага худалдаагаар 3 байр худалдан авч Элба Єнєр ба Элба Нарлаг электрон барааны дэлгvvрvvд, Улаан Сарнай, Цагаан Сарнай зоогийн газруудыг шинээр байгуулав. Элба Мебель дэлгvvрийг тvрээсийн байрнаас єєрийн байранд шилжvvлэв.

Монголын хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн Итгэлт бизнесмен цолоор шагнуулав.

ЗГ-аас анх удаа уламжлал болгон зарласан Оны шилдэг 50 бизнесмений эхний 17-д шалгарав.
1996 Дэлхийн компьютерийн зах зээлийн эхний 5-т багтдаг АСЕR брендийн компьютерийн Монгол дахь албан ёсны худалдаалагч болох гэрээ байгуулав.

Гэр ахуйн электрон барааны дотоод зах зээлд тэргvvлэх болов.
1995 Зах зээлийн коллежийн байранд Элба нэртэй анхны электрон барааны дэлгvvрээ нээв.

Одоогийн Элба Тєв дэлгvvрийг нээв.

Одоогийн конторын байшинг ашиглалтад оруулснаар компани єєрийн гэсэн байртай болов.

Конторын тавилга импортлож эхлэв.

Конторын байрны 1-р давхарт дахин нэг Элба дэлгvvр нээв. Ингэснээр БСБ Сервис ХХК нь тухайн vеийн электрон барааны томоохон худалдаалагчид болох Наран Трейд, Женерал Импекс, Альфа компаниудтай борлуулалтын хэмжээ, дэлгvvрийн тоогоороо эн зэрэгцэх болов.

Програм хангамж зохион бvтээх бизнесийн зах зээл муу байсан тухайн vеийн нєхцєл байдлын улмаас Монголын банкуудын холбоо болон арилжааны банкуудад албан ёсоор зарлаж, банкны програм хангамжийн тєслийг зогсоов.

Монголын хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн Итгэлт бизнесмен цолоор шагнуулав.
1994 НЯБО-2Г системийг ашиглалтад єгч, ХХБанктай сервисийн гэрээ байгуулав.

Монголын аймаг, хотыг холбосон банк хоорондын тооцооны И-мэйл сvлжээтэй НЯБО-2Г.1 системийг ашиглалтад оруулав. Yvний vр дvнд монголд анх удаа хот, хєдєєгийн банк хоорондын тооцооны гvйлгээг єдєрт нь багтааж автоматаар гvйцэтгэх боломжтой болсон.

Гэр ахуйн электрон барааг их хэмжээгээр импортлох болж, дэлгvvрvvдэд бєєнєєр нийлvvлж байв.

Жижиглэн худалдаалах цэгийн борлуулалтын ПОС програм хангамжийн системийг зохион бvтээж дэлгvvр, рестораны ажил vйлчилгээ явуулдаг байгууллагуудад амжилттай нэвтрvvлэв.
1993 НЯБО системийн хоёрдугаар версийг ашиглалтанд єгєв.

ХХБ-тай гадаад тєлбєр тооцооны нэмэлт боломжуудыг тусгасан НЯБО-2Г систем зохион бvтээх талаар гэрээ байгуулав.

Компьютер, электрон барааны бєєний борлуулалт хийх оролдлого хийж эхлэв. Єргєн хэрэглээний барааны Тєв бирж, ХАА барааны бирж, Эрдэнэт бирж зэрэг тухайн vед олноор vvсэж байсан биржvvдээр бараа борлуулж эхлэв.

Компьютерийн зах зээлд тэргvvлэх бэлтгэн нийлvvлэгч болж, Сингапурын NTC Integratoin Pte Ltd компанийн NewTech компьютерийн Монгол дахь албан ёсны борлуулагч боллоо.

Сангийн Яамны шугамаар хэрэгжvvлж эхэлсэн санхvv нябо бvртгэлийг ОУ-н стандартад шилжvvлэх тєсєлд Артур Андерсон компанитай хамтран ажиллав. Аж ахуйн байгууллагын нябо бvртгэлийн иж бvрэн програм хангамж зохион бvтээв.

Хvvхдийн хувцас ХК-д нябо бvртгэлийн иж бvрэн програм нэвтрvvлж ашиглалтын vйлчилгээний гэрээ байгуулав.

Жуулчин ХК-тай гэрээ байгуулж, жуулчны захиалга, гэрээ тооцооны програм зохион бvтээж, нэвтрvvлсэн ба цаашдын ашиглалтын vйлчилгээ vзvvлэх болсон юм.

Банкны хадгаламжийн МЄНХ систем, удирдлагын мэдээллийн ЛАТО, МЭРЖ системvvдийг зохион бvтээж, ашиглалтад єгєв.

ЗГ, Yндэсний Татварын Ерєнхий Газраас анх удаа санхvvгийн тайлан мэдээ болон татвар тєлбєрийн зєрчилгvй АА Нэгжvvдийг шалгаруулах болсон бєгєєд vvнд БСБ Сервис ХХК нь найдвартай татвар тєлєгч байгууллагаар шалгарч, гэрчилгээгээр шагнуулав.
1992 Банкны програм хангамжийн нэгдvгээр версийг зохион бvтээж 6 банкны хот, хєдєєгийн нийт 80 салбарт нэвтрvvлж тэдгээртэй гэрээ байгуулав.

Сингапураас компьютер болон тvvний эд анги, ашиглалтын материал импортлож дотоодын зах зээлд нийлvvлж эхлэв.

Ардын эрх сонингоор зар сурталчилгаа явуулж эхэлсэн нь тухайн vедээ Монголдоо шинэлэг зvйл болж єнєєгийн зах зээлийн рекламын эхлэл болов.

Банкны хувьцаа ба ноогдол ашгийн тооцооны ШОЛДЭР програмыг нэвтрvvлэв.
1991 БСБ Сервис ХХК 1991-10-05-ны єдєр улсын бvртгэлд бvртгvvлж албан ёсоор байгуулагдсан.

Монгол Даатгал банк ба тvvний хот хєдєєгийн салбаруудад, нябо бvртгэлийн програм ба компьютерийн сервис vзvvлэх анхны гэрээг байгуулав.

 
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 3-р сарын 29, Даваа гариг, 15:50 )  

Бидэнтэй холбогдох

  • Утас: (+844) 328863
  • Факс: (+844) 328863
  • Email: info@bsb.mn

elbalogomegastorelogo

Мэдээлэл авах хаягаа бүртгүүл